Ажилчдын судалгаа, үр дүн
2025 оны 4-р улирлын Ажилчдын судалгаа эхэлсэн тухай ‘’Оюу Толгой’’ ХХК-ийн байгууллагын мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Судалгаа 10 сарын 7-ноос 11 сарын 4 хүртэл явагдах бөгөөд Oюу толгойн бүх үндсэн ажилтнууд хамрагдахаас гадна КАТ 1 ангиллын гэрээт ажилтнууд хамрагдах давуу талыг олгодог билээ.
Ажилтнууд судалгаандаа идэвхтэй оролцож өөрсдийн санал, дуу хоолойг хүргэснээр бидний амьдрах орон байр, ажлын орчныг илүү сайжруулахад чухал нөлөө үзүүлж, үр дүнд нь тасралтгүй сайжруулалтууд хийгдэж байна.
Хамтын гэрээ түүнтэй холбоотой сайжруулахаар тохирсон ажлын хүрээнд, өмнөх ажилчдын судалгаанд үндэслэн байгууллагын үйл ажиллагааны загварыг шинэчлэн ажлын арга барилыг хялбарчлах, үүрэг, хариуцлага болон гүйцэтгэлийг илүү тодорхой болгох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэн ажиллаж, цагийн бүртгэл, цалин бодолтын систем, барилга байгууламжийн засвар үйлчилгээ, өргөтгөл, агааржуулалт, ариун цэврийн өрөөний сайжруулалт, ажлын орчин ажлын хэрэглэгдэхүүн, амрах байрны усны шугам хоолой шинэчлэх, халаалтын шугам хоолой, радиатор солих, Ханбогд хотхонд амрах байрны тоог нэмэгдүүлэн, ажилтнуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх спорт тоглоомын өрөө байрыг бий болгох зэргээр та бидний санал хүсэлтийг хүлээн авч, төсөв төлөвлөгөөнд оруулан, нийт ажилтнуудын төлөө шинэчлэл өөрчлөлтийг байнга хийсээр байгаа Ажил олгогчид талархаж байна.
Ажилчдын судалгааны үр дүнд хийгдсэн арга хэмжээ, ажлын тухай мэдээлэлтэй энд дарж танилцана уу.
















































