ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГЭЭС ГАРГАСАН ДҮГНЭЛТИЙН ХУРААНГУЙ

ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГЭЭС ГАРГАСАН ДҮГНЭЛТИЙН ХУРААНГУЙ

Хамтарсан ажлын хэсэг нь Оюу Толгой ХХК-ийн 2019 оноос хойшхи нийт цалин хөлсний зардлыг нийт ажиллах хүчний тоо болон холбогдох цалингийн зардлыг сүүлийн 5 жилийн хугацаагаар харьцуулан шинжиллээ. Ийнхүү нягтлан үзэхэд цалин хөлсний зардал жил бүр өсөж ирсэн ба ялангуяа шинэ Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш огцом өссөн байна. Тухайлбал 2022 онд ажиллах хүчний тоо 25%-иар өссөн хэдий ч нийт цалин хөлсний зардал өмнөх онтой харьцуулахад 43%-иар, харин 2023 онд ажиллах хүчний тоо 11.2%-иар өссөн байхад мөн зардал өмнөх онтой харьцуулахад 31%-иар тус тус өссөн байна.

Уурхайн талбарын ажилтнуудын (Гадаргын үйл ажиллагаа, Гүний уурхайн үйл ажиллагаа, Уурхайн дэд бүтэц үйлчилгээ, Нэгдсэн төлөвлөлтийн хэсгүүд) тухайд 2023 оны цалин хөлсний зардлыг 2022 онтой харьцуулан авч үзвэл ажилтнуудын тоо 8% өссөн байхад зардал 51%-иар өссөн  ба энэ огцом өсөлт нь 2024 он болон цаашид үргэлжлэн өсөх тооцоолол гарч байна.

Нэг илүү цагт ногдох илүү цагийн нэмэгдэл хөлс  2019- 2021 онуудад дунджаар 5 %-иар өсөж байсан бол шинэ хөдөлмөрийн тухай хуулийн дараа илүү цагийн нэмэгдэл хөлсийг тооцох тооцоолол өөрчлөгдсөний улмаас 2022  оныг 2023 онтой харьцуулахад 35%-иар нэмж өссөн байна. Гадаргын үйл ажиллагаа, Гүний уурхайн үйл ажиллагааны ажилласан илүү цагууд нь ойролцоо байсан байна.

Шөнийн цагийн нэмэгдэл хөлс шинэ Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжихээс өмнө тогтмол байсан бол 2022 болон 2023 онуудад сар тутам тасралтгүй өссөн байна. 2023 оны шөнийн цагийн нэмэгдэл хөлсний нийт дүнг 2022 онтой харьцуулахад 96%-иар өссөн байна. Энэ дүн цаашид сараас сард тасралтгүй өсөхөөр байна. Мөн гадаргын үйл ажиллагаа, Гүний уурхайн үйл ажиллагааны багуудын шөнө ажилласан цагууд нь ойролцоо байна.

 Илүү цаг болон шөнийн цагийн нэмэгдэл хөлс тооцдог “дундаж цалин хөлс”-ний 2022 оны дунджийг 2023 оны дундажтай  харьцуулахад  56%-иар өссөн байна.

Уурхайн талбарын ажилтнуудын дундаж цалин хөлсний хэмжээ 2019-2023 он хүртэл албан тушаал, ажлын байрны зэрэглэл тус бүр дээр хэрхэн өссөнийг доорх графикаас харна уу.

Холбоотой мэдээ