ЭРҮҮЛ МЭНД, ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛЫН КОМПАНИАР “БОДЬ ДААТГАЛ” СОНГОГДЛОО
Оюу толгой ХХК болон Оюу толгой ХХК-ийн Уул, уурхайн ажилтны ҮЭХ-хорооны Хамтын гэрээний 5.13-нд заасан эрүүл мэнд гэнэтийн ослын даатгалын нөхөн олговор тулгарч буй бэрхшээл, даатгалын хамгаалалтын талаарх асуумжийг нийт ажилтнуудаас авсан билээ. Тус асуумжийн хүрээнд гарсан санал хүсэлтүүдийг Оюу толгой ХХК-д танилцуулсны үр дүнд ажилтан гишүүдэд ээлтэй олон давуу талтай даатгалын гэрээг үзэглэж чадлаа.