“ОЮУ ТОЛГОЙ” ХХК болон ҮЭХ 2022 оны 08 сарын 24-ний өдөр хуралдлаа.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК болон ҮЭХ 2022 оны 08 сарын 24-ний өдөр хуралдлаа. Тус хурал дээрдараах үндсэн асуудлуудийг хэлэлцэн харилцан мэдээлэл солилцлоо. Үүнд:

  1. Цалин бодох аргачлал ,
  2. Хэвийн бус нөхцөлийн үнэлгээ хийх,
  3. Эрүүл мэнд гэнэтийн ослын даатгал,
  4. Баярын нэмэгдэл бодох,
  5. Эрүүл мэнд гэнэтийн ослын талаарх,
  6. Илүү цаг олгох тал дээр хууль эрх зүйн хувьд ямар явцтай байгаа  гэх зэрэг асуудлуудаар хуралдлаац

Хэвийн бус нөхцөлийн үнэлгэн дээр ҮЭХ тэргүүлэгчдээс ажлын хэсэгт орон ажиллахаар болсон ба энэ онд багтаан нөхцөлийн үнэлгээг хийж шаардлагатай арга хэмжээг аван ажиллахаар болов

Эрүүл мэнд гэнэтийн ослын даатгалын асуудал дээр тендер зарлагдсан ба тендерийн хариу гартал Мандал даатгалтай гэрээгээ сунгаад явж байна мөн ҮЭХ-ноос хийгдсэн судалгаан дээр үндэслэн даатгалын хамрах хүрээг өргөн болгох тал дээр ажиллаж байна .

Илүү цагийн асуудал дээр талууд ҮДШ-д төлөөллийн байгууллагуудаараа дамжуулан санал хүсэлтээ хүргүүлсэн байгаа. Энэ онд багтааж цалин хөлсний нөлөөллийн үнэлгээ хийгдэх төлөвтэй байгаа гэсэн мэдээлэл төрийн захиргааны төв байгуулаагаас мэдээлэл өгсөн байна

Тэтгэвэр хуримтлалын сантай холбоотой асуудал дээр тендерт оролцох хүсэлт болон саналаа худалдан авалтын багаас холбогдох газруудад тавьсан ба холбогдох хариуг хүүлээж байгаа.

Цалин бодох аргачлалтай холбоотой асуудал дээр  ажилчид дунд төөрөгдөл их байсан тул ҮЭХ-ний зүгээс ямар аргачлалаар цалин боддог талаар тайлбар мэдээлэл өгөөч гэсэн хүсэлт тавьсны дагуу ОТ зүгээс мэдээлэл өгөв, өмнөх бодолтоос ялгаатай зүйл нь илүү цагийн бодолт дундаж цалин хөлснөөсөө бодогдож байгаа явдал юм. ҮЭХ-ны зүгээс хөндлөнгийн аудит цалин бодолт дээр оруулах саналтай байгаа талаар мэдэгдлээ.ҮЭХ-ны тэргүүлэгч гишүүдэд хэрхэн цалин бодогддог талаарх сургалтыг явуулахаар боллоо.

OTTU.mnOTTU.mn