ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН УУЛ, УУРХАЙН АЖИЛТНЫ ҮЭХОРООНЫ АЖЛЫН АЛБА УУРХАЙН ТАЛБАР ДЭЭР ОЧИН АЖИЛЛАА
ҮЭХорооны дарга Г.Баярмаа, Менежер Б.Бат-Ану нар уурхайн талбар дээр 2022 оны 05 сарын 23-25 өдрүүдэд ажиллаа.
Тус өдрүүдэд ҮЭХ-ны ажлын алба нь :
2022-2025 онд үйлчлэх хамтын гэрээнд орсон өөрчлөлтийн талаарх бичлэгийг гишүүддээ Баяжуулах үйлдвэр, Ил уурхайн 2 ээлж, админ оффисын IT, Далд уурхайн хяналтын өрөөнд ПРЕСТАРТ-ын үеэр үзүүлж асуултанд хариулав.
2022.05.24: Админ оффисын IT хэсгийхэнд, Ил уурхайн шөнийн ээлжийн 2 багийханд тус тус танилцуулав. Уулзалт тус бүр 1 цаг орчим үргэлжиллээ.
2022.05.25: Баяжуулах үйлдвэрийн засварын хэсгийн өглөөний ээлжинд танилцуулав. Далд уурхайн хяналтын өрөөнийн үйл ажиллагаатай танилцав. Хоолны хорооны хуралд оролцов.
Гишүүд ажилчдаас шаардлагатай санал, хүсэлт, гомдол мэдээллийг хүлээн авав Үүнд:
- Сонгууль дээр шударга бус байна, хүссэн хүн маань нэр дэвшихгүй байна, учир нь ОТ-ээс шалгуур тавьж байгаа нь гишүүдийн сонгогдох эрхэд халдаад байна тэрийг нь болиулмаар байна
- Сахилгын шийтгэлээс болж тэргүүлэгчид сонгогдох боломжийг өгөх хэрэгтэй (сахилгын шийтгэлийг болон техник тоног төхөөрөмж болон бусад зөрчил, алдаа дутагдлаас гэж ялгах)
- Цалин бодох аргагчлалийн талаарх, хэрхэн боддог талаар сургалт мэдээлэл авах
- 4040-г ажиллуулах
- Bonus дээр бүх ажилтанд жигд 13 дахь цалин болгож оруулах
- Аавын 18 долоо хоногийг 4.27-оос гэж байгаа нь онцгүй байна, өмнө төрсөн хүүхдүүдийг бас оруулах
- Далд уурхайн хэсэг дээр цалин бодох, цалин нэмэгдэх аргачлал тодорхой бус, нэг ажилтны хүсэлт 6 сар болж байгаа ч шийдвэрлэгдээгүй. Хүний нөөцийнхөн тодорхой хариу өгөхгүй байгаа.
-
ҮЭХорооны саналын хүсэлтийн хүрээнд:
- HR Business partner -ийн үйл ажиллагааг сайжруулах талаар компанид албан бичиг өгөх
- Аавын 18 долоо хоногийг тооцох тал дээр албан бичиг өгөх
- ОТ ХХК-ийн зүгээс ээлжийн амралтын асуудлыг тодорхой болгож судалгаа шинжилгээг яаралтай хийж шийдвэрлэхХоолны хорооны 2 дахь хурлыг төлөвлөн хийж дараах шийдвэрүүд гарав.Үүнд:
- ҮЭХ-ооноос хийсэн асуулгын 2 нээлттэй асуултад гишүүдээс хамгийн их ирсэн санал хүсэлтийг шигшиж ОТ-д өгөх – 5.31нд өгөх
- ОТ болон ҮЭХ-оос Хамтарсан санал асуулгыг хийх, ингэхдээ судалгаагаа илүү дэлгэрэнгүй болгох хамтын оролцоотойгоор, ямар чиглэлээр явуулах талаар хамтдаа сууж загвар гаргах /06.07-нд асуулгын драфтыг ҮЭХ-нд ирүүлэх, сайтын бүх ажилтнуудыг хамруулах/
- Хоолны хорооны хурлыг сар болгон 1 удаа хуралдах
- Боолтын хоолны амттан, ундаа зэргийг нийт гишүүдээс санал авч гишүүдээр өөрсдөөр нь сонголтыг хийлгэх /цаашид амталгаа хийхгүй, санал асуулгаар хийх/
- Зөв эрүүл хооллолтын сургалт сурталчилгааг видео хэлбэрээр хамтран шат дараатайгаар зохион байгуулах
Гэх зэрэг ажлуудыг томилолтын хугацаандаа ҮЭХ-ны ажлын албан хийж гүйцэтгэсэн ба ажилчдын болон гишүүдийнхээ ажиллаж байгаа нөхцөл байдалтай танилцаад ирлээ. Бид цааш цаашдаа гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалан сайжруулалт дээр анхааран ажиллах болно.