Олон улсын “Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” боллоо.
Олон улсын “Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр”-ийг тохиолдуулан 05 дугаар сарын 01-ний 10:30 аас 13:30 цагийн хооронд өнөөдөр нүүрлээд буй үнэ тарифын өсөлт, цалин хөлс нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн, ажлын байрны дарамт хүчирхийлэл, эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах зэрэг асуудлуудын хүрээнд МҮЭ-ийн холбоо нэгдсэн зохион байгуулалттай жагсаалыг Сүхбаатарын талбай дээр зохион байгууллаа.
Бидний зүгээс Илүү цагийг тооцон олгох, Монгол Улсын Дээд шүүхийн тайлбар гаргахыг шаардан жагслаа .
Нийт 2367 гишүүдэд мсж явуулсан ба хамтын тэмцэлд нэгдэж идэвхитэй оролцсон 55 -н гишүүддээ баярлалаа.
Мөн 5сарын 2-ны 10 цагт МҮЭХ-ны 4 давхрын хурлын танхид Уртийн ээлжээр ажилладаг ажилтнуудад илүү цагийн хөлс олгуулах асуудлаар МҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал зохион байгуулсан ба бид оролцон үүсээд байгаа асуудалд өөрсдийн байр суурийг илэрхийллээ .