ОЮУ Толгой ХХК-ийн удирдлагууд ҮЭХ-ны шинэ Тэргүүлэгч гишүүд болон хяналтын зөвлөлийн гишүүдийг хүлээн авах, танилцах уулзалт боллоо

OTTU.mn

Энэхүү 2022 оны 02-сарын 18-ны өдөр болсон уулзалтаар талууд хоорондоо танилцан эл ондоо хамт хийж хэрэгжүүлэх болон баримтлан ажиллах зорилго танилцуулсан юм.

 ОТУУАҮЭХорооны зүгээс 2000 гишүүдийн олонх санал авсан буюу ажилчдад тулгамдаж буй асуудлууд дээр үндэслэн дараах чиглэлээр Оюу толгой ХХК-тай 2022 онд хамтран ажиллахаа танилцуулсан юм. Үүнд :

• Ажилтнуудын үндсэн цалинг нэмэх, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг тооцох асуудлаар хэлэлцээр хийх

• Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ дахин хийхэд хамтран ажиллах, 400 гаруй гишүүдийн гомдлыг эцэслэн шийдвэрлэх

• Хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах

• Үндсэн ажилтнуудын ажлын байрыг гэрээт компанийн ажилтнуудаар сольж байгаа асуудалд хамтран ажиллах, хяналт тавих

• Хамтын гэрээний 6.6 дугаар заалтын дагуу

Хөнгөлөлтийн хөтөлбөр дээр хамтран ажиллах

• ОТУУАҮЭХороо болон компанийн улирал, жилийн уулзалтыг тогтмол хийх,хамтын гэрээний 5.4-ийн дагуу хороонуудын үйл ажиллагааг жигдрүүлэх

Гэх зэрэг ажиллууд багтсан байна.

Оюу толгой ХХК-ийн зүгээс 2022 онд ҮЭХ-той хамтран ажиллах тэргүүлэх чиглэлээ мөн танилцуулсан ба үүнээс дурдбал

• Ажлын байрны нөхцөлийн үнэлгээ хийх

• ЭМАА-ны хорооны үйл ажиллагааг дэмжих хамтран ажиллах

• Шинэ ХТХ нэг мөр хэрэгжүүлэх

• Хамтын гэрээний хэрэгжилт хангах

• Хэвийн бус нөхцөлийн ХО-ын санамж бичгийг хянах

• Цалин , цагийн бүртгэлийн системийн сайжруулалт хийх

• Ажиллах хүчний тухайд найдвартай түншлэн ажиллаж, гадаад оролцогч талуудын хувьд ОТ-н элч төлөөлөгч болон хамтран ажиллах

Гэсэн чиглэлүүдийг дэвшүүлсэн ба Хамтын ажиллагааг сэргээж, хамтын гэрээний хүрээнд илүү өндөр түвшинд хамтран ажиллахаа  онцлон хэлсэн юм

OTTU.mnOTTU.mnOTTU.mn