ОЮУ Толгой ХХК-ийн уул, уурхайн ажилтны ҮЭХ-ны тэргүүлэгчдийн хурал амжилттай боллоо.

OTTU.mn

Оюу Толгой ХХК-ийн уул, уурхайн ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн хурал 2022 оны 2 дугаар сарын 17, 18 өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай боллоо.

Тус хурлаар ҮЭХорооны үйл ажиллагааны 2021 оны тайлан, тойргийн гишүүдэд тулгамдаж байгаа асуудлын талаар  ярилцаж, ОТУУАҮЭХорооны зүгээс Оюу толгой ХХК-тай 2022 онд хамтран ажиллах үндсэн гол чиглэлээ  тодорхойллоо.

Тэргүүлэгч гишүүд 2022 оны ажлын төлөвлөгөөн дээр үндэслэн Цалин хөлстэй холбоотой хэлэлцээр хийх ажлын хэсэг, ҮЭХорооны санхүү, хөрөнгө, аж ахуйн ажлын хэсэг, Хэвийн бус нөхцөлийн үнэлгээ, хэлэлцээр хийх ажлын хэсэг, ҮЭХорооны дотоод журам шинэчлэх ажлын хэсэг, PR, мэдээллийн ажлын хэсэг гэсэн нийт 5-н ажлын хэсэгт тус тус хуваагдан ажиллахаар баталсан юм.

  • Хамтын гэрээн дээр үндэслэн байгуулагдсан ЭМААБО-ны (эрүүл мэнд аюулгүй ажиллагаа байгаль орчны), ХХХХ-ийн (хөдөлмөрийн хувийн хамгаалах хэрэгслийн), ҮОСБ (үйлдвэрийн ослыг судлан бүртгэх), Хөдөлмөрийн маргаан таслах комисс, Хоолны хороо гэх зэрэг хороодын үйл ажиллагааг Тэргүүлэгч гишүүд хариуцан идэвхжүүлэх зорилт тавилаа. Тус жилийн хувьд Эмэгтэйчүүдийн хороо гэсэн шинэ хороог байгуулсан явдал нь онцлог байлаа.

OTTU.mnOTTU.mnOTTU.mn