Санал хүсэлт

2022 оны 10 сарын 25-ний өдрийн хурлын товч тэмдэглэл.

ҮЭХ-ны тэргүүлэгч гишүүдийн 7 хоног тутмын хурал 2022.10.25-ний өдөр боллоо. Тус хурлаар үндсэн 6-н асуудлаар хуралдлаа. Үүнд :

1-ОТ ҮЭХ хоорондын улирлын хурал.

ОТ болон ҮЭХ хоорондын байгуулсан MIU хүрээнд улиралдаа 1 удаа хамтран хуралддаг билээ. тэгвэл энэ удаагийн хурлыг 11 сарын 07 өдрөөс 11-ний өдрүүдийн хооронд хийхээр тогтлоо мөн тус хурлаар 2022 оны нийт ажилчдын шинэ жилийн зохион байгуулалт ба хуримтлалын сангийн явцын талаар хуралдах юм.Тус хуралд ҮЭХороог төлөөлж М.Энхтайван Ц.Очирбат, А.Үнэнбат, Э.Хатанбаатар тэргүүлэгч гишүүд орхоор болов.

2-ҮЭХ-ны ажлын алба ил уурхайн талбар дээр ажиллах.

ҮЭХ-ны ажлын алба нь ил уурхайн бүх шифт буюу 4-н ээлж тус бүртэй уулзан ажлын албаны үйл ажиллагааг танилцуулан сурталчлах ажлыг 11 сард хийхээр болов.

3-Хэвийн бус.

Компанитай хийдэг 7 хоног болгоны уулзалтаар буюу өнгөрсөн хурлаар хэвийн бусын нөхөн олговрын талаар ярилцсан билээ. ҮЭХ ажлын алба санал гомдол өгсөн нийт ажилчдын бүртгэлийг дахин хянаж нэгтгэсний үндсэн дээр нийт 170 орчим хүний хэвийн бусын нөхөн олговор олгохоор байгааг тэргүүлэгч гишүүдэд танилцуулж 10 сарын 28-ний өдөр хүртэл дахин тус асуудлаар гомдолтой байгаа ажилчдын өргөдөл гомдлыг хүлээн авахаар болов.

4-Танилцуулах буюу мэдээ мэдээллийн чанартай контент хийх

Тус контентыг хийснээр ҮЭХ үйл ажиллагааг нийт гишүүддээ таниулах танилцуулах зорилготой ба гишүүдийн эрх үүрэг боломжуудыг мөн сурталчлах зорилготой юм.

5-хөнгөлөлт.

11 сарыг ҮЭХ-ны тэргүүлэгч гишүүдийн хөнгөлөлтийн сар болгоолоо. Тус сар бүх тэргүүлэгчид буюу 17 гишүүд маань ОТ ажилчдад буюу ҮЭХ-ны нийт гишүүд хамрагдах боломжтой хөнгөлөлтүүдийн жагсаалтыг нэмэх тал дээр идэвхтэй ажиллахаар болов.

6-Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлөх талаар

Гэх асуудлуудаар хуралдсан ба нийт 17 тэргүүлэгч гишүүдээс 2,6 тойргийн тэргүүлэгчид чөлөө хүсэж 1,7,8,10,16 тойргийн тэргүүлэгчид оролцоогүй байна.