“ТООСЫГ БҮҮ ТОГТОО!” УУЛ УУРХАЙН САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН II ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

OTTU.mn

OTTU.mnOTTU.mnМонголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос (МЭХГУУ-н ҮЭХ) санаачлан “Тоосыг бүү тогтоо!” уул уурхайн салбарын ажилтнуудын II зөвлөгөөнийг 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Оролцогч талууд:

Энэ удаагийн зөвлөгөөнд дараах байгууллагуудын нийт 150 гаруй төлөөлөгч хуран чууллаа.

• Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци

• Хүний эрхийн үндэсний комисс

• ГБХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв

• Төрийн өмчит болон хувийн хэвшлийн уул уурхайн компаниудын ажилтнууд

• Оюу Толгой ХХК-ийн Уул уурхайн ажилтны ҮЭ-ийн хорооноос 20 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл тус тус оролцлоо.

Онцлох зочид:

Уул уурхайн салбарын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Австрали улсын Уул уурхай, эрчим хүчний үйлдвэрчний эвлэлийн холбооны (MEU) төлөөлөгчид урилгаар хүрэлцэн ирлээ. Тус холбооны нарийн бичгийн дарга Броди Брункер илтгэл тавьж, хэлэлцүүлэгт панелистаар оролцсон нь энэ удаагийн зөвлөгөөний онцлог байв.

Хэлэлцсэн асуудал ба үр дүн:

• Салбар дахь тоосжилтын өнөөгийн нөхцөл байдал, дам нөлөө болон мэргэжлээс шалтгаалах өвчлөл.

• Тоосжилтын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөдөлмөрлөх эрх, ХАБЭА-н тулгамдсан асуудлууд.

• Зөвлөгөөнөөс Санамж бичгийн төсөл боловсрууллаа.

"Зөвлөгөөнд оролцогчдын үнэ цэнтэй санал, шаардлагуудыг Санамж бичигт тусгах, цаашлаад Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын Хамтын хэлэлцээрээр зохицуулах нь нэн чухал."

— А.Дагвадорж (МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүрэг гүйцэтгэгч, ЕНБД)