“БААТАРВАН” АМРАЛТ СУВИЛАЛТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНИЙ ХҮРЭЭНД
Хамтын ажиллагааны хүрээнд “Баатарван” амралт сувиллын зүгээс дараах тусгай багц, хөнгөлөлттэй нөхцөлүүдийг санал болгож байна.
ХӨНГӨЛӨЛТӨД ХЭН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ВЭ?
• “Оюу Толгой” ХХК-ийн үндсэн ажилтнууд
• “Оюу Толгой” уурхайн цогцолборт ажил үүрэг гүйцэтгэж буй нийт туслан гүйцэтгэгч компаниудын ажилтнууд
• Үйлдвэрчний эвлэлийн хорооны ажлын албаны ажилтнууд
• ҮЭ-ийн хорооны гишүүнээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмадууд
Анхаарах зүйлс:
Ажилтнууд: Өөрийн SAP дугаар бүхий ажлын үнэмлэх (ID Card)-аараа үйлчлүүлэхээ мартав аа!
Ахмадууд: ҮЭ-ийн хорооны гишүүнээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд “Оюу Толгой” ХХК-ийн УУАҮЭХ-ноос албан ёсны тодорхойлолтоо авч үйлчлүүлнэ үү.
1. Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн эмчилгээ, сувилгаа (5 хоног):
• Уушгины эмчилгээ, сувилгаа
• Үе мөчний эмчилгээ
• Нурууны эмчилгээ
(Жич: Эмчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас харна уу)
2. Амьд донор болон цусны хүндэт доноруудад (100% буцаан олголт):
Хууль, журмын дагуу жилд нэг удаа магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд 10 хүртэлх хоног үнэ төлбөргүй сувилуулах эрхийнхээ хүрээнд 100% буцаан олголтоор амрах боломжтой.
Төлбөр тооцооны уян хатан нөхцөл:
• Ажлын үнэмлэхийг үндэслэн гэрээ байгуулж, нийгмийн халамжаас буцаан олголт орсны дараа төлбөрөө төлөх боломжтой.
• 6 буюу түүнээс дээш донор нэг дор хамрагдвал автобусаар үйлчилнэ (автобусны төлбөрийг урьдчилан төлж, халамжаас буцаан олгоно).
Холбогдох журам: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16960729935711
3. Ахмад настан, алдарт цолтнуудад (50% буцаан олголт):
Ахмад настны тухай хуулийн 10.1.2-т заасны дагуу жилд нэг удаа магадлан итгэмжлэгдсэн дотоодын сувилалд амарч сувилуулахдаа тээврийн хэрэгслийн нэг талын зардал болон эрхийн бичгийн жишиг үнийн 50 хувь буюу 416,000₮-ийг буцаан олголтоор авах боломжтой.
Холбогдох хууль: https://legalinfo.mn/mn/detail/12453
4. Ачааллын үеийн урьдчилсан захиалга (5-аас дээш хоногоор амрах бол):
Албан ёсны захиалга нээгдэхээс өмнө урьдчилгаа төлөн захиалгаа баталгаажуулах давуу эрхтэй:
• 7 болон 8 дугаар сарын амралт: Үндсэн үнээр урьдчилан захиалах боломжтой.
• 1 болон 2 дугаар сарын амралт: 10%-ийн хөнгөлөлттэй үнээр урьдчилан захиалах боломжтой.
ЗАМЫН ЧИГЛЭЛ БА ЗАЙ:
• Улаанбаатараас урд замаар: Лүн – Дашинчилэн – Булган аймгийн төвөөр дайран явахад ойролцоогоор 470 км.
• Улаанбаатараас хойд замаар: Дархан – Эрдэнэт – Булган хотоор дайран явахад ойролцоогоор 550 км.
• Сумын төвөөс: Хутаг-Өндөр сумын төвөөс 11 км зайд оршино.
• Байршил (Google Maps): https://maps.app.goo.gl/yUQmUk5a1iezn7Rn7
ХОЛБОО БАРИХ:
• Захиалгын утас: 9403-0784
• Цахим хуудас: Baatarvan Resort/ Баатарван амралт, сувиллын цогцолбор
• Цахим хаяг: www.baatarvan.com
• Цахим шуудан: info@baatarvan.com , baatarvan.amralt@gmail.com
• Оффис: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Гэгээнтэн интертэйнмэнт төв 2 давхарт 201 тоот























































































































































