20 ЖИЛИЙН ОЙН ГАРЫН БЭЛЭГ ТАРААХ БОЛОН ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА!
Үйл ажиллагааны хуваарьт бага зэрэг өөрчлөлт орсон тухай мэдэгдэл
"Оюу Толгой" ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооноос нийт ажилтнууддаа зориулан Хамтрагч байгууллагуудын нэгдсэн өдөрлөг болон ҮЭ-ийн хорооны 20 жилийн ойн гарын бэлэг тараах арга хэмжээг зохион байгуулж байна. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Хуваарийн өөрчлөлтийн тухай:
Анхны төлөвлөгөөгөөр үйл ажиллагааг 2026 оны 9 дүгээр сарын 26-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч холбогдох зөвшөөрлүүд хугацаа хоцорч гарсан тул өдөрлөгийг 10 дугаар сарын 2, 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулахаар хойшлуулсан билээ.
Үүнтэй холбоотойгоор оролцогч байгууллагуудын бэлтгэл ажлын хугацаа шахуу болсон тул хөтөлбөрт дараах нэмэлт өөрчлөлтүүд орлоо:
*
10 дугаар сарын 2-ны өглөөний үйл ажиллагаа: Өглөөний хөтөлбөр цуцлагдсан бөгөөд тус өдрийн үйл ажиллагаа 11:00 цагаас эхэлнэ.
*
MonCell эмнэлгийн үзлэг: 10 дугаар сарын 2-ны өдөр MonCell эмнэлэг үзлэг хийхгүй. Харин 10 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд үндсэн хуваарийн дагуу үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл хүргэнэ.
Хөтөлбөрт өөрчлөлт орсонд хүлцэл өчиж, та бүхнийг шинэчилсэн хуваарийн дагуу ирэхийг урьж байна.


















































































































































