Монголынхоо шилдэг залуусыг бид дэмжинэ

OTTU.mn

OTTU.mn

OTTU.mn

Өнөөдөр Оюу толгойн дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийн батламжаа гардан авсан залуусаас дутахгүй баярлаж суугаа хүмүүс бий.

Сурлагын хичээл зүтгэл нь үр дүнгээ өгч, эрдэм номын замд нь нэгэн сайхан боломж нээгдэж байгааг харах аав, ээжийн сэтгэл ямар сайхан байгаа бол оо.

Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 60 оюутны 30 нь манай оюу толгойчуудын хүүхдүүд.

Манай хамт олон дунд ийм л сайхан гэр бүлүүд, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө зүтгэж яваа аав, ээжүүд бий.

Оюу толгой, үйлдвэрчний эвлэлийн хороодын Хамтын гэрээний хүрээнд 2024 оноос хойш жил бүр 30 оюутан энэ тэтгэлэгт шалгарч иржээ. Хамтын ажиллагааны үр шим хамт олны маань гэр бүлд хүрч байгааг харахад таатай байна.

Аав, ээжийнхээ итгэлийг дааж, хүсэл мөрөөдлөө биелүүлээрэй, залуус аа.

Та бүхний амжилтаар Оюу толгойчууд бид ч бас бахархаж байна.