ОЮУ ТОЛГОЙН УУРХАЙЧИД БОЛОН АХМАДУУДДАА ЗОРИУЛСАН ТААТАЙ МЭДЭЭ!

OTTU.mnУурхайчин та бүхнийхээ нийгмийн баталгаа, ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах, илүү их боломжийг нээхээр бид тасралтгүй ажиллаж байна. 

2026 оны 9 дүгээр сарын 8 өдөр “Оюу Толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, “Toyota Top Motors” компани болон “M bank”-ны төлөөлөл анхны уулзалтаа хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар зарчмын хувьд бүрэн тохиролцлоо.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд дараах хүмүүст зориулсан ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

???? Хөтөлбөрт хэн хамрагдах вэ?

✅“Оюу Толгой” ХХК-ийн үндсэн ажилтнууд.

✅“Оюу Толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүнээс өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадууд.

✅ Уурхайн цогцолборт ажил үүрэг гүйцэтгэж буй ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ бүх компанийн ажилтнууд.

???? Ямар давуу тал үүсэх вэ?

Бид түнш байгууллагуудтайгаа хамтран, зөвхөн дээрх ажилтнууд болон ахмадууддаа зориулсан таатай нөхцөл бүхий хамтарсан хөтөлбөр, тусгай бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг шинээр нэвтрүүлэхээр ажиллаж байна. ????✨

Үүний үр дүнд та бүхэн “Топ Моторс” болон “М Банк”-ны бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлийн үнээс ХЯМДРАЛТАЙ болон маш ТААТАЙ НӨХЦӨЛӨӨР худалдан авах, үйлчлүүлэх онцгой эрхтэй болох юм. ????????

⚙️ Одоогоор бид эхний байдлаар уулзаж, зарчмын хувьд тохирсон бөгөөд ойрын хугацаанд гэрээгээ үзэглэж, ажил хэрэг болгохоор төлөвлөж байна. Гэрээ албан ёсоор баталгаажмагц та бүхэндээ дэлгэрэнгүй мэдээллийг шуурхай хүргэх болно.

???? Санамж: Та бүхэн ҮЭХорооны цаг үеийн мэдээллийг албан ёсны, баталгаажсан эх сурвалжаас тогтмол авахын тулд манай Фэйсбүк хуудсыг Like & Follow хийж, бидэнтэй хамт байгаарай!