“НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ–ХАМТЫН АЖИЛЛАГАА” ӨДӨРЛӨГ

МҮЭХ-ны “Үйлдвэрчний эвлэлийн өдрүүд”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Нийгмийн түншлэл–Хамтын ажиллагаа” өдөрлөг өнөөдөр буюу 2026 оны 09 сарын 14-ний өдөр МҮЭСТО-ны Их танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү чухал арга хэмжээнд манай "Оюу Толгой" ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөл албан ёсоор оролцлоо.

________________________________________

???? ӨДӨРЛӨГИЙН ОНЦЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГААУУД:

• ????️ Хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх нь: Ажиллагааг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир нээж, ажилтан, хөдөлмөрчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад үйлдвэрчний эвлэлийн гүйцэтгэх үүрэг, оролцоог онцлов.

• ???????? Ерөнхий сайдын мэдээлэл: Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өдөрлөгт оролцож, өөрийн санаачилсан чөлөөлөлтийн бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ болон 2027 оны улсын төсвийн төлөвлөлтийн талаар Засгийн газрын баримталж буй байр суурийг мэдээллээ.

• ⚖️ Гурван талт Улсын хэлэлцээр: Өдөрлөгөөр 2026–2028 оны Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Улсын хэлэлцээрийн хэрэгжилт, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын бодлогыг бодит үр дүнд хүргэх механизмыг хэлэлцэж байна.

• ???? Гишүүдэд зориулсан ШИНЭ АППЛИКЭЙШН: МҮЭХ-ны цахим шилжилтийн хүрээнд, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр хөгжүүлж буй шинэ цахим аппликэйшнийг Цахимжилт хариуцсан орон тооны бус Дэд ерөнхийлөгч Б.Алтанхуяг танилцууллаа.

• ???? Шагнал урамшуулал: Өдөрлөг Үйлдвэрчний эвлэлийн үйл хэрэгт хүчин зүтгэж, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажилласан зүтгэлтнүүд, анхан шатны байгууллагуудыг шагнан урамшуулах үйл ажиллагаагаар үргэлжилж байна.

________________________________________

???? МҮЭХ-ны зүгээс нийгмийн түншлэл нь зөвхөн хэлэлцээ, зөвшилцлийн түвшинд бус, гарсан шийдвэр, тохиролцоог ажилтан, хөдөлмөрчдийн амьдралд бодитоор хүргэх хэрэгжихүйц механизм байх ёстой гэж үзэж байна.

OTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mn