ХАМТЫН АЖИЛЛАГАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
"Оюу Толгой" ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо болон "ХАН ТЭГРИ МЭД" ХХК хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ.
Уул уурхайн салбарын ажилтнууд, ахмадууд болон тэдний гэр бүлийн эрүүл мэнд, амралт сувиллыг дэмжих зорилгоор байгуулсан энэхүү түншлэлийн хүрээнд "Tegri Med"-ийн амралт, сувиллын үйлчилгээг 10%-оос 25%-ийн ОНЦГОЙ ХӨНГӨЛӨЛТТЭЙ үнээр авах боломжтой боллоо.
Уурхайчид болон ахмадуудын анхааралд
:
![]()
Ажилтнууд: Та өөрийн САП дугаар бүхий ID Card-аараа үйлчлүүлэхээ мартав аа!
![]()
Ахмадууд: ҮЭ-ийн хорооны гишүүнээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд "Оюу Толгой" ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооноос албан ёсны тодорхойлолтоо авч үйлчлүүлнэ үү.
![]()
Санамж: 1, 7 болон 8 дугаар саруудад хөнгөлөлт үйлчлэхгүйг анхаарна уу.
________________________________________
ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ ХҮМҮҮС:
"Оюу Толгой" ХХК-ийн үндсэн ажилтнууд
Үйлдвэрчний эвлэлийн хорооны ажлын албаны ажилтнууд
ҮЭ-ийн хорооны гишүүнээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд
"Оюу Толгой" уурхайн цогцолборт ажил үүрэг гүйцэтгэж буй туслан гүйцэтгэгч компаниудын ажилтнууд
ДЭЭРХ АЖИЛТНУУДЫН ЭХНЭР, НӨХӨР БОЛОН ХҮҮХДҮҮД
________________________________________
TEGRI MED-ИЙГ СОНГОХ 10 ШАЛТГААН:
1.
10%-25%-ийн тусгай хөнгөлөлт: Хамтын ажиллагааны тусгай нөхцөлоор тогтмол хөнгөлөлт эдэлнэ.
2.
Гэр бүлээрээ хамрагдах боломж: Зөвхөн ажилтан төдийгүй гэр бүлийн гишүүд адил эрхтэй.
3.
Ядаргаа, алжаал тайлах: Урт ээлж, өндөр ачааллын дараах биеийн ядралтыг бууруулна.
4.
Булчин, үе мөчний нөхөн сэргэлт: Хөдөлмөрийн ачааллаас үүссэн нуруу биеийн хөшилтийг суллах эмчилгээ.
5.
Мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөө: Biеийн онцлогт тулгуурласан үйлчилгээний төлөвлөгөө.
6.
Хувь хүнд тохирсон эмчилгээ: Таны амралтын хэрэгцээнд нийцүүлсэн тусгай хөтөлбөр.
7.
3, 5, 7 хоногийн багц: Ээлжийн амралтдаа тохируулан хугацаагаа сонгох боломжтой.
8.
Бие, сэтгэлийн бүрэн амралт: Хотын чимээ шуугиан, агаарын бохирдлоос зайдуу байгалийн тайван орчин.
9.
Эрүүл, тэнцвэртэй хооллолт: Нөхөн сэргэлтийг дэмжих хоолны зохистой сонголт.
10.
Улаанбаатарт ойр байршил: Хотоос 54 км, бүрэн засмал замтай тул зорчиход хялбар.
Өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, хамтын ажиллагааны хүрээнд олгож буй хөнгөлөлтийн алтан боломжоо заавал ашиглаарай!
Холбоо барих: 7777-3335, 8898-3335













































































































































