ХАМТЫН АЖИЛЛАГАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
"Оюу Толгой" ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо болон MonCell үүдэл эсийн эмнэлэг хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ.
Орчин үеийн анагаах ухааны шинэ арга болох үүдэл эсийн эмчилгээг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлж буй тус эмнэлэгтэй хамтран ажиллаж эхэлснээр уурхайчид, ахмадууд болон тэдний гэр бүлийн эрүүл мэндийг дэмжих ![]()
%-оос ![]()
%-ийн ОНЦГОЙ ХӨНГӨЛӨЛТТЭЙ үнээр тусламж үйлчилгээ авах боломж бүрдлээ.
Уурхайчид болон ахмадуудын анхааралд:
Ажилтнууд: Та өөрийн САП дугаар бүхий ID Card-аараа үйлчлүүлэхээ мартав аа!
Ахмадууд: ҮЭ-ийн хорооны гишүүнээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд "Оюу Толгой" ХХК-ийн УУАҮЭХ-ноос албан ёсны тодорхойлолтоо авч үйлчлүүлнэ үү.
________________________________________
ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ ХҮМҮҮС:
"Оюу Толгой" ХХК-ийн үндсэн ажилтнууд
Үйлдвэрчний эвлэлийн хорооны ажлын албаны ажилтнууд
ҮЭ-ийн хорооны гишүүнээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмадууд
"Оюу Толгой" уурхайн цогцолборт ажил үүрэг гүйцэтгэж буй нийт туслан гүйцэтгэгч компаниудын ажилтнууд
Дээрх ажилтнуудын эхнэр, нөхөр болон хүүхдүүд
________________________________________
ҮНДСЭН ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛҮҮД:
Үе мөч, гэмтэл засал: Үений болон шөрмөсний гэмтэл, өвдөг, түнх, мөр, тохой, нурууны үений яс ургах эмгэг, үений пролотерапи нөхөн төлжүүлэх эмчилгээ.
Гоо сайхан & Залуужуулах: Үс халцрах, уналтын эсрэг хуйхны тарилга, үрчлээний эсрэг залуужуулах тарилгууд. (Япон улсын "Ainprose" тариаг албан ёсны эрхтэйгээр хийдэг).
Архаг хууч өвчин: Архаг шарх, чихрийн шижингийн хөлний хүндрэлийн эмчилгээ.
________________________________________
ҮҮДЭЛ ЭСНИЙ ЭМЧИЛГЭЭ (Stem Cell Therapy) ГЭЖ ЮУ ВЭ?
Энэ нь хүний биеийн өвчилсөн, гэмтсэн эсвэл үйл ажиллагаа нь муудсан эд эрхтнийг нөхөн сэргээх зориулалттай нөхөн төлжүүлэх (regenerative) эмчилгээний арга юм.
• Давуу тал: Ердийн эмүүд зөвхөн шинж тэмдгийг дарах эсвэл өвчний явцыг сааруулдаг бол үүдэл эсийн эмчилгээ нь бие махбодыг өөрөөр нь нөхөн төлжүүлж, өвчнийг үндсээр нь анагаахыг зорьдог.
• Эх үүсвэр: "MonCell" клиник нь өвчтөний өөрийнх нь өөхний эд, чөмөг эсвэл цуснаас үүдэл эсийг ялган авч буцааж өөрт нь тарих Аутолог (Өөрийн эс) аргыг хэрэглэдэг тул харшил, гаж нөлөө өгөх эрсдэл хамгийн бага байдаг.
________________________________________
ХАЯГ БАЙРШИЛ БА ХОЛБОО БАРИХ:
•
Хаяг: БЗД, 25-р хороо, 13-ын дунд зам дагуу (Натур худалдааны төвийн баруун талд), UB Tower Plus оффисын 7 давхар, 705 тоот.
•
Утас: 70177722, 97077722
Ажиллах цагийн хуваарь:
• Даваа - Баасан: 09:00 - 17:00
• Бямба: 10:00 - 16:00 (Нямд амарна)
Анхаарах зүйлс: Үүдэл эсийн эмчилгээ хийлгэхээсээ өмнө эмчилгээ таны биед тохирох эсэх, эмнэл зүйн үндэслэлтэй эсэх талаар нарийн мэргэжлийн эмчээс урьдчилан зөвлөгөө авах шаардлагатай.


















































































































































