ХАМТЫН АЖИЛЛАГАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
"Оюу толгой" ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо болон “Хас титэм” ХХК-ийн “Khukh Tenger Complex" хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ.
Иргэдэд эрүүл амьдралын хэв маяг, дадлыг хэвшүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой, “Өөрийгөө халамжил” гэсэн уриатайгаар ажиллаж байгаа тус сувилалтай хамтран ажиллаж эхэлснээр уурхайчид, ахмадууд болон тэдний гэр бүлийн эрүүл мэндийг дэмжих ОНЦГОЙ ХӨНГӨЛӨЛТТЭЙ үнээр тусламж үйлчилгээ авах боломж бүрдлээ.
ХӨНГӨЛӨЛТИЙН НАРИЙН НӨХЦӨЛ:
Сувиллын үйлчилгээ: Үндсэн үнээс 20%-ийн тогтмол хөнгөлөлт
Амралт, бусад үйлчилгээ: Цомцог гэр, зочид буудлын өрөө, хүлээн авалт, байгууллагын арга хэмжээ, сургалт, семинар, спортын арга хэмжээнд 10%-ийн тогтмол хөнгөлөлт
Санамж: Дээрх хөнгөлөлт нь ресторан болон кофе шопын худалдан авалтад хамаарахгүй.
Уурхайчид болон ахмадуудын анхааралд:
Ажилтнууд: Та өөрийн САП дугаар бүхий ID Card-аараа үйлчлүүлэхээ мартав аа!
Ахмадууд: ҮЭ-ийн хорооны гишүүнээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд маань ҮЭ-ийн хорооноос албан ёсны тодорхойлолтоо авч үйлчлүүлнэ үү.
________________________________________
ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ ХҮМҮҮС:
“Оюу Толгой” ХХК-ийн үндсэн ажилтнууд
Үйлдвэрчний эвлэлийн хорооны ажлын албаны ажилтнууд
ҮЭ-ийн хорооны гишүүнээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмадууд
“Оюу Толгой” уурхайн цогцолборт ажил үүрэг гүйцэтгэж буй нийт туслан гүйцэтгэгч компаниудын ажилтнууд
Дээрх ажилтнуудын эхнэр, нөхөр болон хүүхдүүд
________________________________________
“ХӨХ ТЭНГЭР” СУВИЛЛЫН ДАВУУ ТАЛ:
Байршил сайтай орчин: Буян-Ухаа (хуучнаар Чингис хаан) олон улсын нисэх онгоцны буудалд ойр, Нисэхийн тойргоос 6 км-ийн зайд, Жаргалантын аманд байрладаг.
Цогц үйлчилгээ: Гэр бүл, хамт олноороо чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх спорт заал, усан сан, саун, ресторантай.
Тав тухтай амралт: Мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд эмчилгээ хийж, сувиллын 3 удаагийн хоол, 2 удаагийн үдийн цай болон зочид буудлын ая тухтай өрөөгөөр үйлчилнэ.
________________________________________
ОРЧИН ҮЕИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ, ЭМЧИЛГЭЭНҮҮД:
Өндөр даралтат хүчилтөрөгчийн барокамер эмчилгээ (HBOT):
• Уурхайчдын тоосжилтоос үүдэлтэй уушгины өвчлөлийн эдгэрэлтийг сайжруулж, бие махбодын байгалийн нөхөн төлжилтийг дэмжинэ.
• Ээлжийн ажлаас шалтгаалсан архаг ядаргаа, стрессийг тайлж, нойрны чанарыг сайжруулан эрч хүчийг сэргээнэ.
Super Star Focused “Shock Wave” (Цохилтот долгион эмчилгээ):
• Нуруу, үе мөчний өвдөлт, үрэвсэл, үений холбоосны хэсэгчилсэн урагдлыг намдааж, нөхөн төлжилтийг хурдасгана.
• Өсгий орчмын яс ургалт, шохойжилтыг багасгаж, тавхайн өвдөлтийг намдаана. Түрүү булчирхайн үрэвслийг намжаана.
Биеийн бүтцийн шинжилгээ (Body Composition Analyzer):
• ACCUNIQ BC 380C аппаратаар биеийн жингийн индекс, өөх, булчин, уураг, эрдэс, усны массыг их бие болон мөч тус бүрээр үнэлүүлж, тэнцвэртэй хооллолт, дасгалын зөвлөгөө авна.
Бусад эмчилгээ үйлчилгээ:
• Сэтгэл зүйчийн зөвлөгөө, эмийн ургамалтай уурын банн, зүү, бариа засал, бумба, хөдөлгөөн засал, бүлгийн дасгал/иог.
• Дархлаа сэргээх Японы дусал тариа (өндөр тунтай Витамин С, уураг, амин хүчил).
• Солонгос улсын физик эмчилгээний аппаратууд (Microwave IN-M250D, BIOTRON DX (ICT/TENS), Lazer Red DR-12, лимфодренаж).
________________________________________
Байгууллага хамт олны өдөрлөг, Хуримын болон хүлээн авалтын зөвлөх үйлчилгээ:
Мэргэжлийн багийн танхим засалт, меню сонголт, үйлчилгээний шийдэл.
Exclusive давуу эрх: Уулзалтын үеэр хуримын захиалгаа баталгаажуулсан хосуудад 2-6 хүний меню амталгаа (Menu Tasting), хуримын оройн өрөөний тусгай бэлэг (Night Stay) болон үйлчилгээний нэмэлт upgrade бэлэглэнэ.
________________________________________
ХАЯГ БАЙРШИЛ БА ХОЛБОО БАРИХ:
•
Хаяг: ХУД, 8-р хороо, Жаргалантын ам /17091/ гудамж, 1549/1а тоот.
•
Google Maps холбоос: https://maps.app.goo.gl/9k1xwrNNSSXwRSfs7
Холбоо барих утас:
•
Амралт: 77744466 | 88119296
•
Сувилал: 77744433 | 50200309, 94948327
•
Хуримын цаг товлох: 50200310 | 88119296
Ажиллах цагийн хуваарь: Даваа - Ням: 09:00 - 17:00
Анхаарах зүйлс: Сувилалд 5 хоногоос дээш хугацаагаар хэвтэн эмчлүүлэх тохиолдолд шинжилгээ бүрдүүлж ирнэ үү.

















































































































































