ЦАГ ҮЕИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ

1. "МОНОС" СҮЛЖЭЭ ЭМИЙН САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТОХИРЛОО

Оюу Толгойн уурхайчид болон ахмадууддаа зориулсан таатай мэдээ!

Уурхайчин та бүхнийхээ нийгмийн баталгаа, ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах, илүү их боломжийг нээхээр бид тасралтгүй ажиллаж байна.

2026 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Оюу Толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо болон emonos.mn Монос Эмийн Сан - Monos Pharmacy -гийн төлөөлөл анхны уулзалтаа хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар зарчмын хувьд бүрэн тохиролцлоо.

???? Энэхүү хамтарсан хөтөлбөрт хэн хамрагдах вэ?

✅ “Оюу Толгой” ХХК-ийн үндсэн ажилтнууд

✅ ҮЭ-ийн хорооны гишүүнээс өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадууд

✅ Уурхайн цогцолборт ажил үүрэг гүйцэтгэж буй нийт туслан гүйцэтгэгч компаниудын ажилтнууд

???? Ямар давуу тал үүсэх вэ?

Уурхайчид болон ахмадууд маань "eMonos" аппликейшнийг ашиглан "Монос" эмийн сангийн Улаанбаатар хот дахь 162 салбар, орон нутаг дахь 60 салбараар үйлчлүүлэхдээ нэмэлт хөнгөлөлт, урамшуулал эдлэх боломжийг шинээр нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Одоогоор бид эхний байдлаар уулзаж, зарчмын хувьд тохирсон бөгөөд ойрын хугацаанд гэрээгээ үзэглэж, ажил хэрэг болгохоор төлөвлөж байна. Гэрээ албан ёсоор баталгаажмагц та бүхэндээ дэлгэрэнгүй мэдээллийг шуурхай хүргэх болно.

________________________________________

???? 2. “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИ “ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА"-ААР ШАЛГАРЛАА

“Уул уурхайн 7 хоног & МайнПро 2026” арга хэмжээний хүрээнд "Хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэгч шилдэг байгууллага"-аар “Оюу Толгой” ХХК шалгарлаа.

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай Хамтын хэлэлцээр байгуулан, салбарын ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийг хамгаалж ажилладаг билээ.

Хэлэлцээрийн талууд Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026-2027 оны Хамтын хэлэлцээрийг байгууллагын үйл ажиллагаанд үр дүнтэй хэрэгжүүлж, ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлээр манлайлан ажилласан тул ийнхүү шагналыг гардуулав.

https://www.facebook.com/share/p/1Fj81qpTbJ/

https://www.facebook.com/share/p/1FV5i9BxBb/

OTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mn