20 ЖИЛИЙН ОЙН ГАРЫН БЭЛЭГ ТАРААХ БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА!
"Эрүүл ажилтан — Та бидний үнэт баялаг"
"Оюу Толгой" ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооноос нийт ажилтнууддаа зориулан эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл өгөх, мөн ҮЭ-ийн хорооны 20 жилийн ойн гарын бэлэг тараах өдөрлөгийг зохион байгуулж байна. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Хэзээ: 2026 оны 9 дүгээр сарын 26, 27 болон 28-ны өдрүүдэд
Шөнийн ээлж: 07:00–11:00 цагийн хооронд
Өдрийн ээлж: 17:00–21:00 цагийн хооронд
Хаана: Оюу Толгой уурхайн талбар, Кино театрын хажуу талын бүжгийн ангарт
Google Maps холбоос: https://maps.app.goo.gl/yhwCoVudEuVEeXEx8
________________________________________
ӨДӨРЛӨГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, МЭДЭЭЛЭЛ:
Gangnam Grand Eye Нүдний Эмнэлэг: Зөвхөн зөвлөгөө, мэдээлэл өгөх бөгөөд өдөрлөг дээр ямар нэгэн үзлэг, оношилгоо хийгдэхгүй болохыг анхаарна уу![]()
![]()
Хамтын гэрээний хөнгөлөлт: Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд "Оюу Толгой" ХХК-ийн үндсэн болон туслан гүйцэтгэгч компанийн ажилтнууд ID Card-аараа тус эмнэлэгт тогтмол 30%-ийн хөнгөлөлт эдлэх хамтын гэрээ байгуулсан билээ. Энэхүү гэрээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өдөрлөгөөс аваарай. (
Фэйсбүүк холбоос: https://www.facebook.com/share/p/1Hr5QwRXHm/)
ГАРЫН БЭЛЭГ:
ӨДӨРЛӨГТ ХҮРЭЛЦЭН ИРЖ, ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ АВСАН ХҮН БҮРД "ГАННАМ ГРАНД АЙ" ЭМНЭЛГИЙН ГАРЫН БЭЛЭГТЭЙ! ![]()
![]()
________________________________________
ХӨНГӨЛӨЛТӨД ХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Энэхүү үйлчилгээ, хөнгөлөлт нь зөвхөн ҮЭ-ийн Хорооны гишүүдээр хязгаарлагдахгүй дараах өргөн хүрээг хамарч байна:
“Оюу Толгой” ХХК-ийн үндсэн ажилтнууд
Уурхайн талбайд ажил үүрэг гүйцэтгэж буй нийт туслан гүйцэтгэгч компанийн ажилтнууд
ҮЭ-ийн хорооны гишүүнээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд
________________________________________
20 жилийн ойн гарын бэлэг тараалт: ОТУУАҮЭХ-ны 20 жилийн ойн гарын бэлгээ авч амжаагүй байгаа сайтын ажилтнууд маань хүрэлцэн ирж бэлгээ авах боломжтой.
Шинэ гишүүдийн бүртгэл: Өдөрлөгийн үеэр шинээр ҮЭ-ийн хорооны гишүүнээр элсэх боломжтой. (Зөвхөн "Оюу Толгой" ХХК-ийн үндсэн ажилтнуудад хамаарна).
Санал гомдол хүлээн авах: Гишүүдийнхээ санал хүсэлт, гомдлыг ажлын алба шууд хүлээн авна. (Зөвхөн "Оюу Толгой" ХХК-ийн гишүүн ажилтнуудад хамаарна).
________________________________________
Та бүхэн маань хуудастаа Like болон Follow дарж, мэдээллээс хоцролгүй хамт байгаарай!
Та өөрийн эрүүл мэндийн төлөө цаг гаргаж, өдөрлөгтөө идэвхтэй хамрагдаарай.
"ЭРҮҮЛ УУРХАЙЧИН - БИДНИЙ АМЖИЛТ, ХАМТЫН ТҮНШЛЭЛ — ТОГТВОРТОЙ ИРЭЭДҮЙ"












































































































































