20 ЖИЛИЙН ОЙН ГАРЫН БЭЛЭГ ТАРААХ БОЛОН ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА!

"Эрүүл ажилтан — Та бидний үнэт баялаг"

"Оюу Толгой" ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооноос нийт ажилтнууддаа зориулан Хамтрагч байгууллагуудын нэгдсэн өдөрлөг болон ҮЭ-ийн хорооны 20 жилийн ойн гарын бэлэг тараах арга хэмжээг зохион байгуулж байна.

Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

???? Хэзээ: 2026 оны 10 дугаар сарын 2, 3, 4-ний өдрүүдэд

⚠️ Үйл ажиллагааны хуваарьт өөрчлөлт орсон тухай мэдэгдэл

???? Анхны төлөвлөгөөгөөр үйл ажиллагааг 2026 оны 9 дүгээр сарын 26-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч холбогдох зөвшөөрлүүд хугацаа хоцорч гарсан тул хуваарьт дараах өөрчлөлтүүд орлоо.

• 10 дугаар сарын 2-ны өглөөний үйл ажиллагаа: Өглөөний хөтөлбөр цуцлагдсан бөгөөд тус өдрийн үйл ажиллагаа 11:00 цагаас эхлэхээр болсныг мэдэгдье

• MonCell эмнэлгийн үзлэг: 10 дугаар сарын 2-ны өдөр MonCell эмнэлэг үзлэг хийхгүй. Бусад өдрүүдэд үндсэн хуваарийн дагуу үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл хүргэж ажиллана.

Хөтөлбөрт өөрчлөлт орсонд хүлцэл өчиж, та бүхнийг шинэчилсэн хуваарийн дагуу ирхийг урьж байна.

________________________________________

???? БАЙРШИЛ БА ЦАГИЙН ХУВААРЬ, ХАМТРАГЧИД (Хүснэгтээр):

???? 1. “МАЗААЛАЙ” ГАЛ ТОГОО

• ???? Цагийн хуваарь: Өглөө 06:00-08:30 | Өдөр 11:00-13:30 | Орой 16:00-20:30

• ????️ Байршил (Google Maps): https://maps.app.goo.gl/AYUVQcSAZRdmkonr9

• ???? Оролцох байгууллагууд:

o Toyota Top Motors Автомашин худалдаа, сэлбэг худалдаа, засвар үйлчилгээний мэдээлэл өгнө. (????https://www.facebook.com/share/p/1DjReA56to/)

o Tegri Med / Тэгри Мэд: Амралт сувилал, уламжлалт эмчилгээний талаар зөвхөн мэдээлэл өгнө. (???? https://www.facebook.com/share/p/19RxkzzhKe/)

o Belmonte Residence / Belmonte 88: Шинэ орон сууцны төслийн танилцуулга, мэдээлэл хүргэнэ. (???? https://www.facebook.com/share/p/195CLHATcS/)

???? 2. "БҮЖГИЙН АНГАР" (Кино театрын баруун талд)

• ???? Цагийн хуваарь: Шөнийн ээлж 07:00-11:00 | Өдрийн ээлж 17:00-21:00

• ????️ Байршил (Google Maps): https://maps.app.goo.gl/vCp1hibz6igB63Hu8

• ???? Оролцох байгууллагууд:

o MonCell үүдэл эсийн эмнэлэг: Үүдэл эсийн эмнэлэг. Үе мөч, нурууны үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өгнө. (???? https://www.facebook.com/share/p/19kuvPrKtk/)

o And Medical center: Хиймэл оюун ухаанд (AI) суурилсан оношилгоо, тоног төхөөрөмжөөр төрөлжсөн орчин үеийн нэгдсэн эмнэлэг. Чих, хамар, хоолойн үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өгнө. (???? https://www.facebook.com/share/p/18SuQg92PN/)

???? 3. “ХОЙД ХААЛГА” (Сайтын гадна талд)

• ???? Цагийн хуваарь: 07:00-20:30 тасралтгүй

• ????️ Байршил (Google Maps): https://maps.app.goo.gl/5E3DEaBAdsjCVNm67

• ???? Оролцох байгууллага:

o Toyota Top Motors: Шинэ автомашинуудын бодит танилцуулгыг талбай дээр хийнэ.

________________________________________

???? ӨДӨРЛӨГИЙН ҮЕЭР ХИЙГДЭХ БУСАД АЖЛУУД:

"БҮЖГИЙН АНГАР" (Кино театрын баруун талд)

• ???? Цагийн хуваарь: Шөнийн ээлж 07:00-11:00 | Өдрийн ээлж 17:00-21:00

• ????️ Байршил (Google Maps): https://maps.app.goo.gl/vCp1hibz6igB63Hu8

• ???? 20 жилийн ойн гарын бэлэг тараалт: ОТУУАҮЭХ-ны 20 жилийн ойн гарын бэлгээ авч амжаагүй байгаа сайтын ажилтнууд маань хүрэлцэн ирж бэлгээ авах боломжтой.

• ???? Шинэ гишүүдийн бүртгэл: Өдөрлөгийн үеэр шинээр ҮЭ-ийн хорооны гишүүнээр элсэх боломжтой. (Зөвхөн "Оюу Толгой" ХХК-ийн үндсэн ажилтнуудад хамаарна).

• ???? Санал гомдол хүлээн авах: Гишүүдийнхээ санал хүсэлт, гомдлыг ажлын алба шууд хүлээн авна. (Зөвхөн "Оюу Толгой" ХХК-ийн Уул Уурхайн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны гишүүн ажилтнуудад хамаарна).

OTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mn