БИДНИЙ АМЖИЛТ ЦУВРАЛ | Дугаар #3

OTTU.mn

ЭРХЭМ ГИШҮҮД ЭЭ!

"Оюу Толгой" ХХК-ийн Уул Уурхайн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Хороо нь энэ онд түүхт 20 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна. ????????

Энэхүү ойн хүрээнд бид гишүүддээ чиглэсэн маш олон үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд зарим бүтээлч ажлуудыг цаашид уламжлал болгон хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг дуулгахад таатай байна. ????????

Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын амжилтын хамгийн чухал тулгуур баримт бичиг бол ХАМТЫН ГЭРЭЭ байгуулах, ажилтанд ээлтэй нийгмийн баталгааг бий болгож, баталгаажуулан хэрэгжүүлэх билээ. ????????

Манай ҮЭ-ийн Хороо өнгөрсөн 20 жилийн хугацаанд гишүүд, ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг хамгаалан сайжруулах, тэдний хөдөлмөрийн үнэлэмж, өрсөлдөхүйц цалин хөлсийг нэмэгдүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж, нийт 8 удаагийн Хамтын гэрээ болон бусад хэлэлцээрүүдийг Ажил олгогчтой хамтран амжилттай байгуулж, хэрэгжилтийг ханган ажилласан. ⚖️????️

Бид 8 удаагийн Хамтын гэрээ, бусад хэлэлцээрээр гишүүд, ажилтнууддаа зориулан ҮЭ-ийн Хорооноос санаачлан хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг түүвэрлэн, он цагийн дарааллаар цуврал болгон хүргэж байна. ????⏳

Энэ удаагийн дугаараар бид түүхэн хуудсыг сөхөж, 2012 оны ХАМТЫН ГЭРЭЭНИЙ онцлох үзүүлэлтүүдийг та бүхэндээ хүргэж байна.????????

________________________________________

✨ ТАЛАРХАЛ:

Энэхүү түүхт ойн дашрамд бид Хамтын гэрээ байгуулах хэлэлцээрт оролцогч талууд, "Оюу Толгой" ХХК-ийн үе үеийн удирдлагын баг, хөрөнгө оруулагчид болон ҮЭ-ийн үе үеийн тэргүүлэгч гишүүд, сонгуульт ажилтнууддаа ажлын өндөр амжилт хүсэж, нийгмийн хариуцлагыг дээдлэн хамтран ажиллаж ирсэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлž байна. ????????✨

________________________________________

Ажилтан таны эрүүл, аюулгүй, таатай орчинд ажиллаж, өрсөлдөхүйц цалин хөлс авах эрх хэзээд зөрчигдөх учиргүй.