МЭДЭЭЛЭЛ: Санал хүсэлт хүлээн авах тухай

Сайн байцгаана уу, эрхэм ҮЭ-ийн гишүүд ээ? ????

Манай ҮЭ-ийн хорооны ажлын албаны нэг чухал, гол үүрэг бол гишүүдийнхээ дуу хоолойг сонсож, та бүхнээс ирүүлсэн санал хүсэлт, гомдлыг хуулийн хүрээнд шуурхай хүлээн авч шийдвэрлэх явдал билээ. ⚖️

________________________________________

???? ХЭНЭЭС САНАЛ ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ВЭ?

"Оюу Толгой" ХХК-ийн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн хорооны татвар төлөгч гишүүдийн санал, хүсэлтийг хүлээн авна. ????

________________________________________

???? ХЭРХЭН САНАЛ ХҮСЭЛТЭЭ ӨГӨХ ВЭ (Сувгууд):

1. ????️ Өөрийн харьяа тойрог тус бүрийн Тэргүүлэгч гишүүддээ санал, хүсэлтээ уламжлах.

2. ???? Албан ёсны вэб сайт www.ottu.mn хаягаар нэвтрэн, "САНАЛ ХҮСЭЛТ" цонхонд дарж, мэдээллээ бүрэн гүйцэд оруулан илгээх боломжтой.

3. ???? Улаанбаатар хот дахь ҮЭ Хорооны ажлын албаны байранд (Парк вью Резиденс, 301 тоот) өөрийн биеэр хүрэлцэн ирж өгөх. https://maps.app.goo.gl/dkNqr4mqfvJm6cUY8

4. ???? oyutolgoi@ottu.mn цахим шуудангаар мэдээллээ илгээх.

________________________________________

???? САНАЛ ХҮСЭЛТ (ГОМДОЛ) ИРҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

???? Манай хорооны татвар төлөгч гишүүн байх.

???? Санал хүсэлт гаргагчийн овог нэр, мэдээлэл болон эргэж холбоо барих утас, цахим хаяг заавал ТОДОРХОЙ байх шаардлагатай.

???? Ирүүлсэн санал, хүсэлт, гомдол нь үнэн зөв, бодит баримт нотолгоогоор баталгаажсан байх.

????‍????‍????‍???? Хэрэв ижил төрлийн асуудал олон хүнийг хамарсан бол хамт олноороо нэгтгэн, нэг сувгаар ирүүлэх.

⏳ Асуудал үүссэн цаг хугацаанаас хэтэрч, хугацаа алдаагүй байх.

???? Аливаа гэрээ, дүрэм журмын зөрчил гэж үзэж байгаа бол холбогдох зүйл заалтыг маш тодорхой бичиж ирүүлэх.

⚠️ ЧУХАЛ САНАМЖ: Фэйсбүүкийн нэр, хаяг нь тодорхой бус (fake) хуудаснаас ирүүлсэн хүсэлт, эсвэл коммент (сэтгэгдэл) хэсэгт бичсэн мэдээлэл дээр үндэслэн гомдол, саналыг албан ёсоор хүлээн авч шийдвэрлэдэггүй болохыг анхаарна уу. ????‍♂️

________________________________________

???? НУУЦЛАЛЫН БОДЛОГО БОЛОН БАТАЛГАА:

???? Нууцлал: Та бүхнээс ирүүлсэн хувь хүний нууцтай холбоотой бүхий л мэдээллийг чандлан хадгалах бөгөөд зөвхөн гомдол, санал гаргагчийн өөрийнх нь бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн гуравдагч этгээдэд танилцуулна.

????️ Баталгаа: Манай хороо аливаа үүссэн асуудал дээр эцсийн шийдвэр гараагүй байхад "гарсан" мэтээр эсвэл "гаргаж чадна" хэмээн урьдчилсан баталгаа, амлалт өгдөггүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

???? Бид хууль эрх зүйн олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж, шийдвэрлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж, зөвлөгөө, туслалцаа мэдээллээр тогтмол хангана.

✅ Үнэн зөв байдал: Дэвшүүлэн гаргасан санал, гомдол болон баримт нотолгооны үнэн зөв, бодит байдлыг гомдол, санал гаргагч тал өөрөө бүрэн хариуцна.

________________________________________

Хамтран ажилладаг гишүүд та бүхэндээ баярлалаа. Та бүхний санал хүсэлт бидний ажилд маш чухал үнэ цэнтэй юм. ????

Та бүхэн фэйсбүүк пэйжээ тогтмол дагаж, албан ёсны мэдээллээ авна уу.