БИДНИЙ АМЖИЛТ ЦУВРАЛ | Дугаар #1

ЭРХЭМ ГИШҮҮД ЭЭ!
"Оюу Толгой" ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн Хороо нь энэ онд түүхт 20 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна. ![]()
![]()
Энэхүү ойн хүрээнд бид гишүүддээ чиглэсэн маш олон үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд зарим бүтээлч ажлуудыг цаашид уламжлал болгон хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг дуулгахад таатай байна. ![]()
![]()
Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын амжилтын хамгийн чухал тулгуур баримт бичиг бол ХАМТЫН ГЭРЭЭ байгуулах, ажилтанд ээлтэй нийгмийн баталгааг бий болгож, баталгаажуулан хэрэгжүүлэх явдал байдаг билээ. ![]()
![]()
Манай ҮЭ-ийн Хороо өнгөрсөн 20 жилийн хугацаанд гишүүд, ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг хамгаалан сайжруулах, тэдний хөдөлмөрийн үнэлэмж, өрсөлдөхүйц цалин хөлсийг нэмэгдүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж, 2011 оноос хойш нийт 8 удаагийн Хамтын гэрээ болон бусад хэлэлцээрүүдийг Ажил олгогчтой хамтран амжилттай байгуулж, хэрэгжилтийг ханган ажилласан. ![]()
![]()
Бид 8 удаагийн Хамтын гэрээ, бусад хэлэлцээрээр гишүүд, ажилтнууддаа зориулан ҮЭ-ийн Хорооноос санаачлан хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг түүвэрлэн, он цагийн дарааллаар цуврал болгон хүргэж байна. ![]()
![]()
Анхны дугаараар бид түүхэн хуудсыг сөхөж, 2006-2010 оны хэлэлцээ, уулзалтуудаар шийдвэрлэсэн онцлох үзүүлэлтүүдийг та бүхэндээ хүргэж байна![]()
![]()
________________________________________
ТАЛАРХАЛ:
Энэхүү түүхт ойн дашрамд бид Хамтын гэрээ байгуулах хэлэлцээрт оролцогч талууд, "Оюу Толгой" ХХК-ийн үе үеийн удирдлагын баг, хөрөнгө оруулагчид болон ҮЭ-ийн үе үеийн тэргүүлэгч гишүүд, сонгуульт ажилтнууддаа ажлын өндөр амжилт хүсэж, нийгмийн хариуцлагыг дээдлэн хамтран ажиллаж ирсэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлж байна. ![]()
![]()
![]()
________________________________________
Ажилтан таны эрүүл, аюулгүй, таатай орчинд ажиллаж, өрсөлдөхүйц цалин хөлс авах эрх хэзээд зөрчигдөх учиргүй.
























































































































