МЭДЭЭЛЭЛ: 20 жилийн ойн гарын бэлэг тараалт болон Түгээмэл асуултуудын хариулт
Сайн байцгаана уу, ҮЭ-ийн гишүүд ээ? ![]()
![]()
Манай ажлын албанд "20 жилийн ойн гарын бэлгээ хэрхэн авах вэ?", "Хэрхэн шинэ гишүүн болох вэ?", "Ажилд яаж орох вэ?" гэсэн асуулт, хүсэлтүүд маш ихээр ирж байна. Иймд та бүхэнд нэгдсэн, тодорхой хариулт өгөх үүднээс дараах мэдээллийг хүргэж байна. ![]()
![]()
________________________________________
1. 20 ЖИЛИЙН ОЙН ГАРЫН БЭЛЭГ ТАРААЛТ:
• Хэн авах вэ: Гарын бэлгийг манай ҮЭ-ийн бүх гишүүдэд нэг ч хүнийг үлдээхгүйгээр олгоно.
Иймд бэлэггүй хоцрох болов уу гэж санаа зовох шаардлагагүй.
• Явц: Бид өнгөрсөн 6 дугаар сараас хойш уурхайн талбар (сайт) болон Улаанбаатар хотын оффисуудад хэд хэдэн үе шаттайгаар бэлэг тараасан бөгөөд тухай бүрд нь албан ёсны постыг оруулж байсан билээ.
• 9 дүгээр сарын хуваарь: Энэ 9 дүгээр сард бэлэг тараах ажил үргэлжлэх бөгөөд өмнөх жишгийн дагуу өдөр, цаг, байршлыг нарийвчлан заасан постуудыг пэйж хуудсаараа дамжуулан урьдчилан мэдээлнэ.
•
Санамж: Түүнчлэн утсаар, СМС болон чатаар "хэзээ, яаж авах вэ?" гэж тусгайлан асуух шаардлагагүй бөгөөд бид гишүүн бүрдээ хүргэж дуусгах болно. Та бүхэн фэйсбүүк пэйжээ тогтмол дагаж, мэдээллээ авна уу.
•
АНХААРУУЛГА: Манай хороо нь зөвхөн өөрийн албан ёсны пэйж хуудсаар дамжуулан мэдээлэл хүргэдэг бөгөөд аль нэг хувь хүний хаягнаас ҮЭ Хорооны албан ёсны мэдээлэл, мэдэгдэл явахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
________________________________________
2. ШИНЭЭР ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХЭД:
•
Хэн гишүүн болох боломжтой вэ: Зөвхөн "Оюу Толгой" ХХК-ийн ҮНДСЭН АЖИЛТАН манай ҮЭ Хороонд гишүүнээр элсэх боломжтой.
Туслан гүйцэтгэгч компанийн ажилтнууд манай үйлдвэрчний эвлэлийн хороонд гишүүнээр элсэх хууль эрх зүйн боломжгүй болохыг анхаарна уу.
•
Хэрхэн гишүүн болох вэ (Сувгууд):
1.
Өөрийн харьяа тойргийн Тэргүүлэгч гишүүнээр дамжуулан хүсэлтээ гаргах.
2.
Улаанбаатар хот дахь ҮЭ Хорооны ажлын албаны байранд (Парк вью Резиденс, 301 тоот) биеэр ирж элсэх.
3.
Албан ёсны www.ottu.mn вэб сайтаар нэвтрэн, "Шинэ гишүүний хүсэлт" хэсгээс анкет татаж аваад, өөрийн гараар бөглөн гарын үсэг зурж, oyutolgoi@ottu.mn цахим хаяг руу илгээх.
4.
Манай пэйж хуудасны мессенжерийн автомат хариулагчаас шинэ гишүүний формыг татаж аваад, гараар бөглөж, гарын үсэг зуран баталгаажуулж oyutolgoi@ottu.mn хаяг руу мэйлээр илгээх.
________________________________________
3. АЖИЛД ЗУУЧЛАХ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ:
• Манай байгууллага нь "Оюу Толгой" ХХК-д хэн нэгнийг ажлын байранд зуучилдаг эсвэл ажилд оруулж өгдөг газар БИШ юм. ![]()
• Бид зөвхөн ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, тэдний нийгмийн баталгаа, эрх ашгийг хуулийн хүрээнд тууштай хамгаалах үндсэн үүрэг хүлээсэн байгууллага болно. ![]()
![]()
Хамтран ажилладаг гишүүд та бүхэндээ баярлалаа.

























































































































