ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Сайн байцгаана уу, ҮЭ-ийн эрхэм гишүүд ээ? ![]()
![]()
Ажил олгогч болон Үйлдвэрчний эвлэлийн хороодын хооронд байгуулсан 2025-2027 оны Хамтын гэрээний V бүлгийн 5.4 дэх заалтын дагуу (сүүлийн хамтын гэрээнд шинээр нэмэгдсэн заалт) "ОЮУ ТОЛГОЙ" ХХК-ИЙН ҮНДСЭН АЖИЛТНЫ ХҮҮХДҮҮДЭД зориулсан дотоодын их, дээд сургуулийн тэтгэлэг албан ёсоор зарлагдлаа! ![]()
![]()
Гэрээний энэхүү шинэ заалтын дагуу ажилчдын хүүхдүүдээс жил бүр 30 оюутанд дотоодын их, дээд сургуульд суралцах тэтгэлгийг компаниас олгох юм. ![]()
![]()
________________________________________
ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАНААР:
•
100% сургалтын төлбөр
•
Сар бүрийн амьжиргааны зардал
•
Орон нутгийн оюутнуудад дотуур байрны зардал
________________________________________
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
•
Эцэг, эх болон хууль ёсны асран хамгаалагчийн аль нэг нь "Оюу толгой" компанийн үндсэн ажилтан байх (1 ба түүнээс дээш жил ажилласан байх)
•
Монгол Улсын иргэн байх
•
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль эсвэл коллежийн өдрийн ангид суралцдаг байх
•
2-4 дүгээр дамжааны оюутан байх (мэргэжил харгалзахгүй)
•
Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдаагүй байх
•
Нийгэмд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаанд оролцдог бол давуу тал болно.
________________________________________
БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА:
Та бүхэн материалаа 2026 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дотор амжиж илгээнэ үү.
ТАНЫ ХҮҮХЭД ДЭЭРХ ШААРДЛАГЫГ ХАНГАЖ БАЙВАЛ ЗУРАГ ДЭЭРХ QR КОДЫГ УНШУУЛАН НЭВТЭРЧ МАТЕРИАЛАА ИЛГЭЭНЭ ҮҮ
Хамтын гэрээний заалтыг амжилттай хэрэгжүүлж, ажилчдынхаа нийгмийн баталгааг хангахад бодит дэмжлэг үзүүлэн ажиллаж буй Ажил олгогч талдаа талархал илэрхийлье!
























































































































