ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ БОЛОН 20 ЖИЛИЙН ОЙН ГАРЫН БЭЛЭГ ТАРААХ ӨДӨРЛӨГӨӨР УУЛЗАЦГААЯ

"ЭРҮҮЛ ГИШҮҮД—ЭРЧИМТ ХӨГЖИЛ, ХАМТЫН ХҮЧ—ИРЭЭДҮЙН БАТАЛГАА!" ????

"Оюу Толгой" ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо (ОТУУАҮЭХ)-ны зүгээс нийт гишүүд, ажилтнууддаа зориулан онцгой нэгэн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна! ✨

Энэхүү өдөрлөгөөр та бүхэнд дараах боломж, үйлчилгээнүүдийг нэг дороос хүргэх болно:

???? 1. 20 жилийн ойн гарын бэлэг тараалт

• ОТУУАҮЭХ-ны 20 жилийн ойн гарын бэлгээ авч амжаагүй байгаа Улаанбаатар хотын ажилтнууд хүрэлцэн ирж бэлгээ авах боломжтой.

• Өдөрлөгийн үеэр шинээр гишүүнээр элсэх санал, хүсэлтийг хүлээн авна.

????️ 2. "Gangnam Grand Eye" Нүдний эмнэлгийн хөнгөлөлт & мэдээлэл

• ОТУУАҮЭХ болон БНСУ-ын Gangnam Grand Eye Нүдний Эмнэлэг хооронд байгуулсан гэрээний дагуу "Оюу Толгой" ХХК-ийн үндсэн ажилтнууд болон уурхайн талбарт үйл ажиллагаа явуулж буй туслан гүйцэтгэгч компанийн ажилтнууд тус эмнэлгээр үйлчлүүлэхдээ тогтмол 30%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо! ????????

• Өдөрлөгийн үеэр эмнэлгийн мэдээллийн ажилтнууд дэлгэрэнгүй зөвлөгөө өгөх бөгөөд оролцсон хүн бүрд гарын бэлэг тараана.

• Энэхүү хамтын ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл постыг манай пэйж хуудсаар тун удахгүй хүргэх болно. Та бүхэн маань хуудастаа Like болон Follow дарж, мэдээллээс хоцролгүй хамт байгаарай! ✨⏳

???? 3. "ТОГО ШҮД" ХХК-ийн хөнгөлөлт & анхан шатны үзлэг

• 2026 оны 6 дугаар сараас эхлүүлсэн хамтын ажиллагааны хүрээнд "Оюу Толгой" ХХК-ийн үндсэн болон туслан гүйцэтгэгч компанийн ажилтнууд тус эмнэлгээр үйлчлүүлэхдээ тогтмол 10-20%-ийн хөнгөлөлт эдлэх эрхтэй.

• Өдөрлөгийн талбарт анхан шатны үзлэг, зөвлөгөө өгч, цаг захиалах үйлчилгээг газар дээр нь үзүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг TOGO dentistry фэйсбүүк хуудаснаас болон манай оруулсан постноос мэдээлэл аваарай https://www.facebook.com/share/p/1JrVag5Nac/.

???? 4. "Анд Медикал Центр" ХХК-ийн хөнгөлөлт & цаг захиалга

• 2026 оны 7 дугаар сараас эхлүүлсэн хамтын ажиллагааны хүрээнд үндсэн болон туслан гүйцэтгэгч компанийн ажилтнууд тус эмнэлгээр үйлчлүүлэхдээ тогтмол 20%-ийн хөнгөлөлт эдлэнэ.

• Өдөрлөгийн үеэр эмнэлгийн үйл ажиллагааны мэдээлэл түгээж, цаг захиалгын үйлчилгээг үзүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг And Medical center фэйсбүүк хуудаснаас болон манай оруулсан постноос мэдээлэл аваарай https://www.facebook.com/share/p/19fPfoXc7V/.

________________________________________

???? Хэзээ: 2026 оны 8 дугаар сарын 27-ны өдөр

⏰ Цаг: 10:00 - 16:30 хооронд

???? Хаана: Моннис оффис, 14 дүгээр давхар, 1 дүгээр хурлын өрөө

Хамтран ажиллагч байгууллагуудынхаа хөнгөлөлттэй үйлчилгээний мэдээллийг авч, ойн гарын бэлгээ авах өдөрлөгтөө идэвхтэй оролцохыг урьж байна! ????

???? "ЭРҮҮЛ УУРХАЙЧИН - БИДНИЙ АМЖИЛТ, ХАМТЫН ТҮНШЛЭЛ—ТОГТВОРТОЙ ИРЭЭДҮЙ"

OTTU.mn

OTTU.mn

OTTU.mn

OTTU.mn