Хамтын гэрээний хэрэгжилтийг дүгнэх хагас жилийн ээлжит уулзалт амжилттай боллоо


Өчигдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 2025-2027 оны Хамтын гэрээний хэрэгжилтийг дүгнэх 2026 оны эхний хагас жилийн ээлжит уулзалт Ажил олгогч болон Үйлдвэрчний Эвлэлийн (ҮЭ) хороодын хооронд амжилттай зохион байгуулагдлаа. ![]()
![]()
Хурлаар хэлэлцсэн гол асуудлууд:
* Танилцуулга: Ажил олгогчийн зүгээс бизнесийн ерөнхий мэдээлэл болон өмнөх хурлаар хэлэлцсэн асуудлын шийдэл хэрэгжилт, явцыг танилцуулав. ![]()
![]()
* Анхаарах заалтууд: ҮЭ-ийн Хороодууд Хамтын гэрээний 3.7, 4.2, 4.3, 4.11, 8.1, 8.2, 8.11 зэрэг заалтууд дээр тусгайлан анхаарал хандуулах шаардлагатай байгаа тухай дүгнэлт саналуудаа хэлэлцлээ. ![]()
![]()
* Үр дүн: Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар талууд харилцан ойлголцолд хүрч, ажил хэрэгч уур амьсгал дунд хуралдлаа. ![]()
![]()
Тус хуралдаанаас ямар нэгэн шийдвэр гарахгүй бөгөөд энэ нь талуудын хамтын ажиллагааны тасралтгүй, байнга үргэлжлэх, тогтмол сайжруулалт хийгдэх үйл ажиллагааны нэг хэсэг юм.
























































































































