ХАГАС ЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН ТЭМЦЭЛ ҮР ДҮНД ХҮРЧ, 2026-2027 ОНЫ ХАМТ /ТАРИФ/-ЫН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАГДАН, ТАЛУУД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ ЁСЧЛОН БАТЛАЛАА

Эрчим хүчний салбарын 2026-2027 оны Хамт /тариф/-ын хэлэлцээрт:

????Цалинг 2026-2027 онд 30 хувь үе шаттайгаар нэмэгдүүлэх

????Удаан жилийн нэмэгдлийг 13 дахь сараас олгож эхлэх

????Хүүхдээ асарч байгаа эхчүүдэд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг жилд нэг удаа олгодог байсан бол 1,5 дахин нэмэгдүүлж олгох

????Жилийн үр дүнгийн нэмэгдэл хөлс буюу 13 дахь сарын цалинг ажилласан хугацаанд дүйцүүлж олгох гэх мэт ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулсан заалтуудыг тусгалаа.

✅Өнгөрсөн хугацаанд эв нэгдэлтэйгээр хамтран тэмцсэн ҮЭ-ийн гишүүд, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчид, анхан шатны хороодын дарга нар, уул уурхайн салбарын ҮЭ-ийн хорооддоо, мөн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжилтийг хангуулах хүрээнд бүх талаар дэмжин ажилласан МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир тэргүүтэй удирдлагууд, хэрэв Ажил хаялтад хүрвэл нэгдсэн зохион байгуулалтад орж нягт хамтран ажиллахаа илэрхийлэн дэмжиж байсан аймаг, салбарын нийт ҮЭ-ийн холбоод, ҮЭ-ийн сонгуультнууд, гишүүддээ талархал илэрхийлье????

OTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mn