ГИШҮҮД, АЖИЛТНУУДЫН АНХААРАЛД
"Оюу Толгой" ХХК-ийн Уурхайн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны 20 жилийн ойн гарын бэлэг тараах хуваарь гарлаа.
Ойн баярын бэлгийг 7 дугаар сарын 23-наас 29-ний өдрүүдэд дараах хуваарийн дагуу тараах тул ажилтнууд та бүхэн заасан цагт амжиж ирж авна уу. Мөн энэ үеэр шинэ гишүүдийн бүртгэл давхар хийгдэх тул идэвхтэй хамрагдахыг хүсье.
БЭЛЭГ ТАРААХ НАРИЙВЧИЛСАН ХУВААРЬ:
• 7 дугаар сарын 23 (Пүрэв)
o 10:00 - 12:00 | Геологийн оффис
o 14:00 - 15:00 | Баяжуулах үйлдвэр, Савлах цехийн оффис
o 15:30 - 17:00 | Баяжуулах үйлдвэр (5 дугаар давхар)
o 18:00 - 19:00 | Краны оффис
• 7 дугаар сарын 24 (Баасан)
o 17:00 - 21:00 | Ил уурхайн оффис
• 7 дугаар сарын 25 (Бямба)
o 09:00 - 19:00 | Админ оффис (1-26 тоот өрөө)
o Хамаарах хэлтсүүд: Кэмп сервис, IT, Sustaining Capital, Хөрөнгийн удирдлагын хэлтэс, Сургалт, Байгаль орчны хэлтэс
• 7 дугаар сарын 26 - 27
o
Дотоод ажилтай тул бэлэг тараахгүй.
• 7 дугаар сарын 28 (Мягмар)
o Агуулах, Ил уурхайн засварын төв (Цаг нь одоогоор эцэслэгдээгүй тул тодорхой болмогц эргэж мэдэгдэнэ).
Жич: Өмнөх өдрүүдэд бэлгээ авч амжаагүй бүх хүмүүс ирж авах боломжтой.
ЧУХАЛ АНХААРУУЛГА:
Ажлын албаны зүгээс эхний ээлжинд дээрх хуваарийн дагуу уурхайн талбар дээр байгаа бүх хүнд бэлгийг бүрэн тарааж дуусгахыг зорьж байна.
Дээрх хуваарьт багтаж, амжиж авч чадаагүй үлдсэн ажилтнуудын бэлгийг Улаанбаатар хотын оффис дээр үргэлжлүүлэн тараах бөгөөд тухайн үед нь тусдаа зарлал, пост оруулж мэдэгдэх болно. Иймд уурхайн талбар дээр байгаа ажилтнууд заасан хугацаандаа амжиж ирж авна уу.









































































































