ХАМТЫН ГЭРЭЭНИЙ 3.2 ДАХЬ ЗААЛТ БА ҮАМАТ-08-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ ЧУХАЛ УУЛЗАЛТ БОЛОВ


Өнөөдөр буюу 2026 оны 7-р сарын 31-ний өдөр Моннис оффисын 5 давхрын хурлын танхимд "Хамтын гэрээ (2025-2027)"-ний 3.2 дахь заалтын хэрэгжилт, үйл явцыг Ажил олгогч тал Үйлдвэрчний Эвлэлийн Хороодод танилцуулах 3 талт чухал уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. ![]()
![]()
Уулзалтаар 2025 оны 11-р сарын 14-ний өдөр Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн бүртгэсэн "Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026-2027 оны хамтын хэлэлцээр"-ийн 6.11 болон Хамтын гэрээний 3.2 дахь заалтын дагуу “Оюу Толгой” ХХК-ийн ажлын байруудыг “Үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолт (ҮАМАТ-08)”-д нийцүүлэх, дүйцүүлэх болон шинээр ажлын байрууд нэмж коджуулах ажлын явц, үр дүнг хамтран хэлэлцэж, тайлагнав. ![]()
![]()
Уулзалтын үеэр танилцуулсан голлох үр дүн ба тоон үзүүлэлтүүд:
•
Өргөн хүрээний судалгаа: Нийт 487 ажлын байрыг хамруулсан нарийвчилсан судалгааны ажил хийгдэж дууслаа.
•
Шинэ коджуулалт: 74 ажлын байрны нэршлийг шинээр нэмэгдүүлэх, коджуулах саналыг холбогдох яамдуудад хүргүүлээд байна.
•
Албажих шат: Дээрх саналууд нь салбарын сайдын тушаал гарч, албан ёсоор баталгаажих шатандаа шилжлээ.
•
Зорилтот бүлэг: Энэхүү дүйцүүлэлтэд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлтэй болон тасралтгүй үйл ажиллагаатай хэлтэс, хэсгүүд түлхүү хамрагдсанаараа онцлогтой юм.
Ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж, хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой тогтоох энэхүү томоохон ажлыг салбарын хэлэлцээр, Хамтын гэрээний дагуу хамтран хэрэгжүүлж, идэвхтэй оролцсон 3 талт түншлэлийн нийт баг хамт олондоо баярлалаа!







































































































