НИЙТ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД!

Хамтын гэрээний хэрэгжилтийг 6-н сар тутам Ажил олгогч, ҮЭ-ийн Хороодууд 3-н тал оролцсон нэгдсэн хуралдаанаар бүлэг, заалт тус бүрээр хэлэлцэн дүгнэдэг.

2025–2027 оны Хамтын гэрээний 3-дах удаагийн буюу 2026 оны эхний хагас жилийн Хамтын гэрээний хэрэгжилт дүгнэх уулзалт 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хийхээр товлогдлоо. Гэрээний хэрэгжилтын талаар "Оюу Толгой" ХХК-ийн Уул Уурхайн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн хорооноос гишүүдийнхээ санал хүсэлтийг хүлээн авах сувгийг нээж байна.

???? Санал хүсэлт хүлээн авах хугацаа:

2026 оны 7 дугаар сарын 20-ны 00:00 цаг хүртэл

???? Цахим хаяг: oyutolgoi@ottu.mn

????Зөвлөмж:

Та бүхэн санал хүсэлтээ бодит баримт нотолгоотой ирүүлэх нь хамгийн зөв шийдэл бөгөөд үүссэн асуудлыг ажил хэрэгчээр, шуурхай шийдвэрлэхэд бодит хөшүүрэг болох юм.Гишүүн бүрийн ирүүлсэн нэг санал ч бидний хамтын ажиллагаанд үнэтэй тус дэм болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн идэвхтэй оролцоорой.

Хүндэтгэсэн,

"Оюу Толгой" ХХК-ийн Уул Уурхайн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн хорооны ажлын алба

???? Холбоо барих утас: 94000656