Үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36, "Оюу Толгой" ХХК-ийн Уурхайн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны 20 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол орныхоо гал голомтыг бадрааж, хөгжил цэцэглэлтийн түүчээ болсон Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны нийт гишүүддээ болон нийт уурхайчиддаа "Оюу Толгой" ХХК-ийн Уул Уурхайн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны ажлын албанаас баяр наадмын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж байна. ![]()
Эх орныхоо баялаг, бүтээн байгуулалтын ундарга болсон уурхайн салбарын нийт ажилтан, албан хаагчид та бүхэн минь дэлгэр зуны наадамдаа дүүрэн амжилттай, дэлгэр сайхан наадаарай.
Наадмын өдрүүдэд ээлжийн ажилтай үүрэг гүйцэтгэж буй уурхайчиддаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж![]()
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ эрхэмлэн ажиллахыг хүсэн ерөөе.
ТА БҮХЭН МИНЬ ДЭЛГЭР ЗУНЫ НАЛГАР ТАЛДАА ДЭНЖ ХОТОЙТОЛ САЙХАН НААДААРАЙ

































































































