ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАР МЭДЭЭЛЭЛ

OTTU.mn

Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны гишүүд, ажилтнууд та бүхнийг удахгүй болох нээлттэй өдөрлөгтөө урьж байна! Уулзалтаар дараах чухал ажлууд хийгдэх тул та бүхэн идэвхтэй оролцоорой.

✨ Хэзээ: 2026 оны 6 сарын 29, 30-ны өдрүүдэд

⏰ Хэдэн цагт: 12:00 - 14:00 цагийн хооронд

???? Хаана: Моннис Оффис, 15 давхарт

???? ӨДӨРЛӨГИЙН ХӨТӨЛБӨР:

• Ойн бэлэг гардуулах: 20 жилийн ойн гарын бэлгээ авч амжаагүй байгаа Улаанбаатар хотын ажилтнууддаа бэлгийг нь олгоно.

• Шинэ гишүүн элсүүлэх: ҮЭ Хороонд шинээр элссэн гишүүддээ мөн адил 20 жилийн ойн гарын бэлгийг гардуулна.

Жич: Зөвхөн Оюу Толгой ХХК-ийн үндсэн ажилтан л манай ҮЭХорооны гишүүн болох боломжтой.

• Санал, хүсэлт авах: ҮЭ Хорооны үйл ажиллагаатай холбоотой асуултад хариулж, санал бодлоо солилцоно.

• Түншүүдийн хямдрал: Шинээр гэрээ байгуулсан 6 байгууллагын (2 барилга, 2 эрүүл мэнд, 2 боловсрол) хямдрал, урамшууллын мэдээллийг түгээнэ.

Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна! Энэхүү постыг цааш нь түгээж, хамт олондоо дуулгаарай. ????✨