ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН УУЛ УУРХАЙН АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО 20 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭЛЭЭ

Тэртээ 20 жилийн өмнө түүхэн түүчээгээ эхлүүлж байсан Оюу Толгой ХХК-ийн Уул Уурхайн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны 20 жилийн ойн баярын хүрээнд үе үеийн сонгуульт ажилтнууд болон нийт гишүүддээ баярын мэнд хүргэж, шилдэг зүтгэлтнүүдээ шагналд тодорхойлон урамшууллаа.

ҮЭ-ийн Хорооны түүхийг хамтдаа бүтээлцэж, ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтнүүддээ дараах шагналуудыг гардуулав. Үүнд:

???? Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны шагнал:

• "Тэргүүний уурхайчин" цол тэмдэг – 12 ажилтан

• Яамны "Жуух бичиг" – 6 ажилтан

????️ Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны (МҮЭХ) шагнал:

• "Хөдөлмөрийн алдар" тэмдэг – 4 ажилтан

• "Хүндэт тэмдэг" – 2 ажилтан

????️ Монголын Эрчим Хүч, Геологи, Уул Уурхайн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны (МЭХГУУҮЭХ) шагнал:

• Холбооны "Хүндэт тэмдэг" – 3 ажилтан

• "Тэргүүний мастер" тэмдэг – 2 ажилтан

• "Тэргүүний ажилтан" тэмдэг – 4 ажилтан

• "Хүндэт жуух бичиг" – 3 ажилтан

Нийт 36 хүндтэй шагналыг үе үеийн зүтгэлтнүүддээ гардуулан, байгууллагынхаа хөгжил дэвшлийн төлөө цугтаа зүтгэсэн үе үеийн сонгуульт ажилтнууд, нийт гишүүддээ гүн талархал илэрхийллээ.

Түүхийг бүтээлцсэн үе үеийн сонгуульт ажилтнууд, нийт гишүүддээ 20 жилийн ойн баярын халуун мэнд хүргэе! ????✨

OTTU.mn

OTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mn