СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
"Мандал Капитал Маркетс ҮЦК" ХХК болон "Оюутолгой" ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан "Санхүүгийн зах зээл ба Орлого, зарлагын удирдлага" сэдэвт анхны сургалт маань амжилттай болж өндөрлөлөө. Уг сургалтад Оюутолгой болон хамтрагч байгууллагын ажилтнууд идэвхтэй хамрагдаж, хувийн санхүүгээ удирдах анхан шатны мэдээлэл авлаа.
ТАЛАРХАЛ:
Санхүүгийн боловсролоо дээшлүүлж, гэр бүлийнхээ ирээдүйд үнэ цэнтэй хөрөнгө оруулалт хийхээр цаг заваа гарган идэвхтэй оролцсон нийт ажилтнууддаа болон сургалтыг удирдан явуулсан "Mandal Capital"-ын мэргэжлийн шинжээчдийн багт гүн талархал илэрхийлье!
ЦААШДЫН ТӨЛӨВЛӨГӨӨ:
Энэхүү сургалт нь зөвхөн ганц удаагийн үйл ажиллагаа биш бөгөөд цаашид уламжлал болгон, илүү олон сонирхолтой сэдвийн хүрээнд тасралтгүй, цуврал хэлбэрээр зохион байгуулагдах болно гэдгийг дуулгахад таатай байна. Бид та бүхний санхүүгийн чадамжийг дэмжихээр үргэлж хамтдаа байх болно.
Энэ хүрээнд та Мандал Капитал Маркетс ҮЦК-аас хөрөнгө оруулалтын ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл доорх формыг бөглөнө үү ![]()
https://mandalcapital.com/r/Xx2kyY
Ухаалаг хуримтлал – Баталгаат ирээдүй! Санхүүгийн эрх чөлөөнд хамтдаа алхъя! ![]()
![]()











































































































