НОМЫН ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА

OTTU.mn

Номонд дуртай, гэр бүл, хүүхдийнхээ хөгжилд анхаардаг ажилтан таныг сонирхолтой хөтөлбөр, онцгой урамшууллаар дүүрэн "Номын өдөрлөг"-төө урьж байна! ✨

Оюу Толгой ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо болон "Интерном" номын дэлгүүр хамтран ажилтнуудынхаа унших соёлыг дэмжих, мэдлэг солилцох зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна.

________________________________________

✨ ӨДӨРЛӨГИЙН ХӨТӨЛБӨР:

1️⃣ Үзэсгэлэн худалдаа ба зөвлөгөө (Өдөрлөгийн турш)

•"Интерном"-ын шилдэг болон бэстселлер номуудын худалдаа

•Унших арга барил, ном сонголтын ганцаарчилсан зөвлөгөө

2️⃣ Гэр бүл, эцэг эхчүүдэд зориулсан сургалт

•Сэдэв: "Хамтдаа уншицгаая" (Азийн сангийн 5 минутын уншлага төсөл)

•Хүүхдэд ном уншуулах бяцхан дадлыг хэрхэн зөв суулгах вэ?

•Чиглүүлэгч: А.Даваасүрэн

3️⃣ Шинэ номын үзэсгэлэн & Хэлэлцүүлэг

•Сэдэв: 2026 оны онцлох 3 хүүхдийн номын дэлгэрэнгүй танилцуулга

•Чиглүүлэгч: Монсудар хэвлэлийн газрын редактор

4️⃣ Хүүхдийн хөгжил, Сургуулиас өмнөх боловсрол

•Сэдэв: Тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүний зөвлөгөө (Насны онцлогт тохируулан сонгох)

•Чиглүүлэгч: Барааны мэргэжилтэн Д.Баярмаа

________________________________________

???? АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ОНЦГОЙ УРАМШУУЛАЛ:

•БҮХ НОМ 20% ХЯМДРАЛТАЙ! ????️

•БОНУС: 50,000₮-өөс дээш худалдан авалт хийсэн хүн бүрт "Мөнгөнгүүр" эмнэлгийн BalanceFit ChiWell биеийн тэгш хэм шалгах төхөөрөмжид 70% хөнгөлөлттэй орох эрхийн бичиг бэлэглэнэ! ????

________________________________________

???? ШАГНАЛ ГАРДУУЛАХ АЖИЛЛАГАА????????????????????????

Энэхүү өдөрлөгийн үеэр Үйлдвэрчний эвлэлийн хорооны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан гар зургийн болон эссэ бичлэгийн уралдаанд авьяас чадвараа сорин оролцсон хүүхэд багачууддаа талархал илэрхийлж шагнал гардуулах ёслол төгөлдөр үйл ажиллагаа болно.

https://canva.link/ymew9wk5027rxig

________________________________________

???? ХААНА, ХЭЗЭЭ❓

•Хаана: Моннис оффис, 15 давхар

•Хэзээ: 2026 оны 5 дугаар сарын 29-ний ӨДӨР, 12:00 цагт

•Холбоо барих утас: 94000656, 99014037

Номын ертөнцөөр хамтдаа аялж, эерэг уур амьсгалыг хамтдаа бүтээцгээе! ????????