ЗАРЛАЛ
Оюу Толгой ХХК-ийн Уул Уурхайн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны үүсэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ойн хүрээнд зөвхөн ҮЭ-ийн гишүүдийнхээ хүүхдүүдийн дунд дараах уралдаануудыг амжилттай зохион байгууллаа:
“Миний гэр бүл – Миний бахархал” сэдэвт гар зургийн уралдаан
6–9 насны ангилал
10–15 насны ангилал
“Миний сонгосон мэргэжил” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан
16–20 насны ангилал
Уралдаанд:
Гар зургийн уралдааны
6–9 насны ангилалд 17 бүтээл,
10–15 насны ангилалд 24 бүтээл,
Эссэ бичлэгийн уралдаанд нийт 6 бүтээл ирээд байна.
Одоогоор уралдааны бүтээлүүдийг дүгнэхээр зохион байгуулах комисс ажиллаж байна
Анхааруулга:
Уралдаанд нэмэлт бүтээл хүлээн авахгүй бөгөөд бүтээл хүлээн авах хугацаа албан ёсоор хаагдсан болно.
Уралдааны дүнг удахгүй зарлах бөгөөд шагнал гардуулах өдрийн мэдээллийг албан ёсоор хүргэх болно. Мөн байр эзэлсэн оролцогч хүүхдүүдийн эцэг, эхтэй Оюу Толгой ХХК-ийн Уул Уурхайн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны ажлын албанаас холбогдох болно.
ШАГНАЛ ГАРДУУЛАХ АЖИЛЛАГАА
https://www.facebook.com/share/p/14eUCUqEs3p/?mibextid=wwXIfr
https://canva.link/ymew9wk5027rxig
Мөн удахгүй тохиох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр-ийн баярын халуун мэндийг нийт хүүхэд багачууддаа хүргэж, эрүүл энх, аз жаргал, гэрэл гэгээтэй ирээдүйг хүсэн ерөөе!
Оролцсон нийт хүүхдүүддээ баяр хүргэж, цаашдын сурлага, бүтээлч үйлсэд нь өндөр амжилт хүсье!
Хүндэтгэсэн,
Оюу Толгой ХХК-ийн Уул Уурхайн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны ажлын алба


















































































































