БАЯРЫН МЭДЭЭ: ОТ-ын Уул уурхайн ажилтны ҮЭ-ийн хорооны удирдлагууд, тэргүүлэгчид салбарын дээд шагналуудаар шагнагдлаа










Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны түүхт 30 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Хөдөлмөрч уурхайчдынхаа эрх ашгийг хамгаалах үйлсэд тууштай зүтгэж буй манай “Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны удирдлага, тэргүүлэгчид хөдөлмөр зүтгэлээ төр засаг, олон нийтэд өндөрөөр үнэлүүллээ. ![]()
Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнийг бэхжүүлэх, ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах үйлсэд манлайлан ажилласан эрхэм хамтран зүтгэгчиддээ халуун баяр хүргэе! ![]()
![]()
МҮЭ-ийн холбооны "ХӨДӨЛМӨРИЙН ХҮНИЙ ТӨЛӨӨ" медалаар:
Д.Оюунтунгалаг (“Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны ҮЭХ-ны дарга, 2006 онд тус хороог анх үүсгэн байгуулалцсан)
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны "ТЭРГҮҮНИЙ УУРХАЙЧИН" цол, тэмдгээр:
Г.Идэр (2006 онд тус хороог анх үүсгэн байгуулалцсан, 2021-2025 оны Тэргүүлэгч)
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны "ЖУУХ БИЧИГ"-ээр:
Б.Хэнмэдэхбаяр (“Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны ҮЭХ-ны тэргүүлэгч)
2006 оноос хойш уурхайчдынхаа дуу хоолой, түшиг тулгуур нь байсаар ирсэн та бүхний хөдөлмөрийн төлөөх цагаан үйлс улам бүр дэлгэрэх болтугай! ![]()
![]()
Энэ жил “Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны түүх 20 жилийн ой тохиож байгаа билээ ![]()
![]()
![]()
Хамт олондоо, зүтгэлтнүүддээ баяр хүргэж, сэтгэгдлээ үлдээгээрэй











































































