ТҮҮХТ 30 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын хөгжил цэцэглэлт, эдийн засгийн тулгуур багана болсон эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын ажилчдын хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж ирсэн Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны түүхт 30 жилийн ойн баярын халуун мэндийг “Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны нэрийн өмнөөс өргөн дэвшүүлж, гүн хүндэтгэл илэрхийлье! ![]()
![]()
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд тус холбоо нь салбарын хамтын хэлэлцээрийг бэхжүүлэх, ХАБЭА-н соёлыг дээшлүүлэх, ажилчдын нийгмийн баталгааг хангахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, уул уурхайчдын дуу хоолой, найдвартай түшиг тулгуур байсаар ирсэн билээ. ![]()
![]()
Бидний хамтын түншлэл, салбарын хөгжлийн төлөөх нэгдмэл зорилго улам бүр батжин бэхжих болно гэдэгт итгэлтэй байна.
Эх орныхоо баялгийг бүтээгч, гэрэл гэгээг түгээгч нийт салбарын ажилтнуудынхаа хөдөлмөрийн үнэ цэнийг хамгаалахад чиглэсэн та бүхний үйл хэрэг үргэлж мандан бадрах болтугай! ![]()
![]()
•
Эрх ашгаа хамгаалсан 30 жил
•
Эв нэгдлийг бататгасан 30 жил
•
Хөгжлийг түүчээлсэн 30 жил
Холбооны удирдлагууд, үе үеийн зүтгэлтнүүд болон нийт гишүүддээ эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе! ![]()
Баярын мэндийг хүргэе! ![]()
Хүндэтгэсэн,
“Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны ажлын алба











































































