САНХҮҮГИЙН ДАРХЛАА-Г ХАМТДАА ЦОГЦЛООНО: МАНДАЛ КАПИТАЛ МАРКЕТС БОЛОН ОТ УУЛ УУРХАЙН АЖИЛТНЫ ҮЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ




"Мандал Капитал Маркетс ҮЦК" ХХК болон "Оюутолгой" ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо (УУАҮЭХ) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг албан ёсоор байгуулагдлаа. ![]()
![]()
Энэхүү түншлэл нь Оюу толгой ХХК болон түүний түншлэгч байгууллагын ажилтнуудын ирээдүйн санхүүгийн баталгааг хангах, хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох замаар "Санхүүгийн дархлаа"-г дэмжих суурь зорилготой юм.
Хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх гол ажлууд:
Мэргэжлийн сургалт, зөвлөгөө: Хөрөнгийн зах зээлийн анхан шатны ойлголтоос эхлээд олон улсын зах зээлд хэрхэн хөрөнгө оруулалт хийх тухай тогтмол сургалт, вебинар зохион байгуулна.
Санхүүгийн төлөвлөлт: Орлогоо оновчтой удирдах, үр ашиггүй зардлаа танах, урт хугацааны тогтвортой хуримтлал үүсгэх практик арга зүйгээр хангана.
Хөрөнгө оруулалтын боломж: Мандал Капитал Маркетс-ын зүгээс санал болгодог бүтээгдэхүүн, үйлчилгээг (хувьцааны арилжаа, андеррайтер гэх мэт) илүү хөнгөлөлттэй, давуу эрхтэй нөхцөлөөр авах боломж бүрдэж байна.
Бидний зорилго уурхайчин бүр хийж буй хөдөлмөрийнхөө үр шимийг зөвөөр удирдаж, өөртөө болон гэр бүлдээ санхүүгийн эрх чөлөөг бүрдүүлэхэд нь мэргэжлийн дэмжлэг үзүүлэх явдал юм.
Ирээдүйн санхүүгийн сайн сайхан байдал, тогтвортой өсөлтийн төлөө хамтдаа!











































































