ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАТАЛГААЖЛАА.

“Оюу Толгой“ ХХК-ийн үндсэн ажилчид болон Оюу Толгой уурхайн цогцолборт үйл ажиллагаа явуулж байгаа туслан гүйцэтгэгч компаниудын нийт ажилтнууд тэдний гэр бүлийнхний эрүүл мэнд, амьдралын чанарыг дэмжих, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэндийг дэмжих, хөдөлмөрийн чадварыг хадгалах, алжаал ядаргаа тайлах, архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Оюу Толгой“ ХХК-ийн Уул уурхайн ажилтны ҮЭ-ийн Хороо “Баатарван” амралт сувиллын цогцолбортой хөнгөлөлт урамшууллын гэрээг байгууллаа.

Энэхүү гэрээ нь 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, гэрван жилийн хугацаанд хэрэгжинэ.

Мөн гэрээний хавсралтаар “Luxury үйлчилгээ”-нд хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан бөгөөд үүнд:

  • Нисдэг тэргээр үйлчлэх
  • Люкс өрөөнд байрлах боломж
  • Нэмэлт үйлчилгээний хөнгөлөлтүүд багтсан болно.

OTTU.mnOTTU.mn