Монгол, Японы ҮЭ-ийн Холбоодын хамтын ажиллагаа
Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Япон улсын Цахилгаан эрчим хүчний үндэсний ҮЭ-ийн холбооноос хамтын ажиллагааны хүрээнд ҮЭ-ийн байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, гишүүд хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашиг болон хамтын гэрээ хэлцлийн асуудлаар санал солилцох уулзалт урилгын дагуу албан айлчлал хийв.
Энэхүү айлчлалд МЭХГУУҮЭ-ийн Холбооны төлөөлөлд эрчим хүч, уул уурхайн салбарын таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг оролцож, 2026 оны 3 дугаар сарын 31-с 4 дүгээр сарын 2-ны өдрүүдэд Япон улсад гурван өдрийн хугацаанд ажиллаа.
Япон улсын Эрчим хүчний ҮЭ-ийн холбоо албан ёсоор “Japan Federation of Energy and Chemistry Workers' Unions” буюу JEC RENGO нь 2002 онд байгуулагдсан, эрчим хүч, химийн салбарын ажилчдыг төлөөлдөг томоохон үйлдвэрчний эвлэл юм. Тус холбоо нь Японы Үйлдвэрчний эвлэлийн төв холбоо (RENGO)-д харьяалагддаг бөгөөд 104,000 гаруй мянган гишүүнчлэлтэй.
Япон улсын Эрчим хүчний ҮЭ-ийн холбооны үйл ажиллагааны онцлог, бүтэц зохион байгуулалт, дэвшилтэт арга барил бусад туршлагаа харилцан солилцсон ач холбогдол бүхий уулзалтууд хийж:
- Японы Үйлдвэрчний эвлэлийн төв холбоо (RENGO) нь улс төрийн нөлөөтэй хөдөлмөрийн эрхийг дэмжигч намуудтай ойр харилцаатай ажиллаж зөвхөн ҮЭ-ийн төлөөлөл болгон ажилчдын эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн нөхцөл сайжруулах, цалин, тэтгэврийн бодлогыг дэмжих чиглэлд хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох чиглэл бүхий парламентын хоёр гишүүнтэй. Японы Үйлдвэрчний эвлэлийн төв холбоо (RENGO)-гийн дэмжлэгтэйгээр сонгогдсон 2 гишүүний нэг болох Takezume Hitoshi ажлын хэсгийг хүлээн авч, гишүүний үйл ажиллагааны зорилго, үүрэг чиглэлийн тухай танилцуулан, өөрийн ажлын өрөөгөөр зочлуулан, парламентын танхимтай танилцах аялал зохион байгуулав.
- Японы Хирошима мужийн Осакикамижима арлын “Osaki CoolGen Power Station” буюу нунтаг нүүрснээс хий (газ), цахилгаан үйлдвэрлэх, CO₂-гүй үйлдвэрлэлийг турших “Osaki CoolGen Project”-ийн хүрээнд “Оsaki Coolgen Corporation”-ийн инженерүүд сүүлийн 10 жилийн хугацаанд хийсэн технологийн туршилт амжилттай болж, нунтаг нүүрснээс хий (газ) гаргах үйлдвэрлэлийг хэрэгжүүлж эхэлж байгаа станцын үйл ажиллагаа, үйлдвэрийн процесс дамжлагатай танилцуулав.
Хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага судлах үйл ажиллагааны бүх зардлыг Японы Эрчим хүчний үндэсний ҮЭ-ийн Холбооноос гаргасан бөгөөд энэ боломжийг олгосон Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо-нд талархлаа илэрхийлье.




























































