Удирдах шатны сургалтад хамрагдлаа 2026.01.23

МҮЭ Холбоо ‘’ҮЭ-ИЙН АНХАН ШАТНЫ ХОРООДЫН УДИРДЛАГУУДЫГ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ, САНХҮҮГИЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ’’ 100 хувь цахим сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад 136 Анхан шатны ҮЭ-ийн хороодын дарга нар оролцов.

Сургалтаар:

  • Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, түүнд хамаарах байгууллагын удирдлагын хариуцлага, гүйцэтгэх үүрэг
  • Санхүү татварын тайлан унших арга зүй
  • Жилийн эцсийн тайлангуудын хугацаа, хоцролтоос үүдэх торгууль, эрсдэлээс сэргийлэх
  • Дотоод Хяналтын хороотой хамтран ажиллаж, санхүүгийн сахилга батыг хангах Санхүүгийн ‘’Заавал мэдэх 10 нэр томьёо‘’ зэрэг мэдлэг олгох

 

МЭХГУУҮЭ Холбооноос ‘’ДОТООД ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХ НЬ’’ сэдэвт анхан шатны Хяналтын зөвлөлийн дарга, комиссын дарга, нягтлан бодогчдыг чадавхжуулах, хяналтын тогтолцоог бүрдүүлэх, дотоод хяналтын дүрмийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий сургалтад нийт 30 гаруй мэргэжилтэн танхимаар хамрагдав.

Сургалтаар:

  • МҮЭ-ийн Холбооны дотоод хяналтын дүрэм түүний хэрэгжилт
  • МЭХГУУҮЭ-ийн Холбооны Хяналтын зөвлөлийн хэрэгжүүлж байгаа ажил, цаашдын зорилт, анхаарах асуудал
  • Анхан шатны хороодын Хяналтын зөвлөлийн үүрэг чиглэл, ажиллах зарчим зэрэг мэдээлэл олголоо

 

OTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mn