Хяналтын хорооны нөхөн сонгууль 2025.12.19

Сонгууль дараах хуваарийн дагуу зохион байгуулагдана.
- Хяналтын хорооны нөхөн сонгуулийг 2025 оны 12 сарын 19-аас 2025 оны 12 дугаар сарын 30-ны хооронд зохион байгуулна.
- Нэр дэвшигчид 12 сарын 26-аас өмнө Сонгууль зохион байгуулах комисст материалаа бүрдүүлж өгнө. /oyutolgoi@ottu.mn хаягаар илгээнэ/
- 2025 оны 12 сарын 26-ны өдөр нэр дэвшигчдийг нийт гишүүдэд зарлаж мэдэгдэнэ.
- Санал хураалтыг 2025 оны 12 сарын 29-ны өдөр зохион байгуулж, гишүүдээс гар утсаар мессэж про үйлчилгээ ашиглан авах болно. Санал хураалтыг өглөөний 06:00 цагт эхэлж 24:00 цагт хаана.
- Сонгууль зохион байгуулах комисс сонгуулийн нэгтгэсэн дүнг 24 цагийн дотор гаргаж нийт гишүүдэд танилцуулж, шинэ бүрэлдэхүүнийг батлан эрхийг шилжүүлнэ.


















































