Хамтын гэрээний хэрэгжилт дүгнэв 2025.12.04

‘’Оюу Толгой’’ ХХК-ийн Уул уурхайн ажилтны ҮЭ-ийн Хороо, ‘’Оюу Толгойн’’ Орон нутгийн ажилчдын ҮЭ-ийн Хороо, ‘’Оюу Толгой’’ ХХК хамтран ‘’Хамтын гэрээ’’-ний хэрэгжилтийг дүгнэх хурлыг 2025 оны 12 сарын 4-ний өдөр зохион байгууллаа. Ажил олгогч талаас Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэн, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал орлон гүйцэтгэгч, Ил уурхайн үйл ажиллагаа хариуцсан Ерөнхий менежер Т.Отгонбаяр, Хүний нөөцийн ерөнхий менежер Лори Ирвин, Хүний нөөцийн Хөдөлмөрийн харилцааны баг, ҮЭ-ийн Хороодын дарга тэргүүлэгчдийн төлөөлөл оролцов.



















































