МЭХГУУ-н салбарын хэлэлцээр
МЭХГУУ-н ҮЭ-ийн Холбооноос санаачлан Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026-2027 оны Хамтын хэлэлцээрийн төсөл боловсруулан, хэлэлцээр эхлүүлэх албан бичгийн хамт Монголын уул уурхайн үндэсний ассоциацид хүргүүлсэн дагуу өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд хэлэлцээр эхэллээ.
Хэлэлцээрийн зорилго нь: МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны гишүүн бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй өмчийн хэлбэр харгалзахгүй аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж баталгаажуулах, ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг дэс дараатай шийдвэрлэх, үйлдвэрлэлийн үр ашиг, салбарын тогтвортой байдлыг хангахад оршино.
Хэлэлцээрийн хэрэгжилт: Хууль тогтоомж, аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хамтын хэлэлцээрийг үндэслэн өмчийн хэлбэр харгалзахгүй аж ахуйн нэгж, байгууллагууд ҮЭ-ийн хороо Хамтын гэрээ байгуулан ажиллана.