Хамтын гэрээний хэрэгжилт_2025.03.07
Өнөөдөр ‘’Оюу Толгой’’ ХХК-ийн ажилтнуудын хүүхдүүдээс сонгон шалгаруулалтыг ханган тэтгэлэг авсан оюутнуудад батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа УБ хотын Моннис оффист болж, Хамтын гэрээнд тусгагдсан ‘’Ажилтнуудын хүүхдүүдэд зориулан дотоодын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд суралцах тэтгэлгийг жил бүр 30 оюутанд олгоно’’ гэсэн заалтын хэрэгжилтыг Ажил олгогч шуурхай ханган ажилтнууд маань хүүхдүүдтэйгээ хамт СУРГАЛТЫН ТЭТГЭЛГИЙН БАТЛАМЖ-аа гардан авч баяр хөөртэй бахдалтай байлаа.
Батламж гардан авсан оюутнуудын аав, ээж манай гишүүд, ажилтнууд ХАМТЫН ГЭРЭЭ үр өгөөжөө өгч ажилтнуудын нийгмийн хамгаалал, ажилтуудад үзүүлэх хөнгөлөлт, тэтгэлэгт хөтөлбөр зэрэг заалтууд хэрэгжээд эхэлсэнд Ажил олгогч, ҮЭ-ийн Хороодуудадын хамтын ажиллагаанд талархаж, миний амьдралд өөрчлөлт сайжралт орж байна гэж сэтгэл хангалуун санал сэтгэгдлээ хэлж ярилцлаа.
Илүү цагийн цалингаа авсан, бонус өгөх захиагаа авсан, цалин $200 цалин нэмэгдээд сэтгэл хангалуун байгаа биз дээ Манайхаан