Хамтарсан ажлын хэсгээс гарсан үр дүн хураангуй

Та бүхэнд Хамтарсан ажлын хэсгээс гарсан үр дүнг хураангуйлан танилцуулж байна.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/49 дугаар тушаалаар "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 2.2 дахь хэсэгт оруулсан нэмэлт (Журмын нэмэлт)-ийг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан, дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шийдвэрийн суурь шалтгааныг тогтоох болон дараагийн алхмуудыг тодорхойлох зорилгын хүрээнд Оюу толгой ХХК болон Оюу толгой ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо (ҮЭХ)-ны төлөөллөөс бүрдсэн хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллалаа.

 

Хамтарсан ажлын хэсэг 2024 оны 3 дугаар сарын 6-наас 20-ны өдрүүдэд ажиллан, шийдвэрийн суурь шалтгааныг тогтоох үндэслэлийн талаар хамтарсан дүгнэлтээ гаргасан бөгөөд улмаар компани болон нийт ажилтны нөхцөл байдал, ашиг сонирхолд нийцсэн шийдэлд хүрэхээр дараагийн алхам руугаа 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн шилжин орсон билээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд Хамтарсан ажлын хэсэг нийтдээ 20 удаа хуралдсан бөгөөд сүүлийн хоёр хурал ҮЭХ-ны бүх тэргүүлэгчдийн хамт өргөтгөсөн байдлаар хийгдлээ.

 

Журмын нэмэлтийг хэрэгжүүлснээр үүсэх нөлөөлөл болон бусад хүчин зүйлсийг харгалзан үзээд, ажилтнууддаа ирэх нөлөөллийг бууруулах, урт хугацааны, тогтвортой үр өгөөжтэй байх зарчимд тулгуурлан нийт ажилтан, тэдний гэр бүлийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд чиглэсэн дараах санал дээр Оюу толгой ХХК болон ҮЭХ санал нэгдэн шийдвэрт хүрлээ. Мэдээлэл нь ОТ-н дотоод сүлжээгээр мэдээлэгдсэн болно.

Хамтарсан ажлын хэсэг

 

OTTU.mn