Яагаад 14/14 вэ?

    Улсын хэмжээнд энэ оны гуравдугаар улирлын байдлаар 770 мянган бүртгэлтэй ажилтан байгаагийн 8 хувь буюу 61 мянган ажилтан нь уул уурхай, олборлох үйлдвэрийн салбарт ажиллаж байна.

Манай улсын эдийн засгийн гол тулгуур нь уул уурхайн салбар ч гэлээ ихэнх топ аж ахуй нэгжүүд хүний эрхийг зөрчиж, 20-40 хоногийн уртын ээлжээр ажиллуулж байгаа нь ажил амьдралын тэнцвэр алдагдахад хүргэж байна. Уул уурхайн салбарт хүнд нөхцөлд ажиллаж байгаа иргэд 7 хоногт 35-аас доош цаг ажиллах учиртай. Гэтэл уртын ээлжээр ажилладгаас үүдэж ажилтны эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн амьдралд нөлөөлж, тэр дундаа гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж гэр бүл салалтад хүргэж байгааг онцолж байна.

  Судалгаанаас үзэхэд Австрали улс болон бусад улс орнуудын ажил амралтын хуваарь нь 14/14 болон 8/7 зарчмаар  буюу тэгш ажил амралтын хуваариар ажилдаг ба энэ нь тухайн хүний биеийн ядрал амрах хугацаандаа бүрэн  нөхөн сэргээгдэх хугацаа гэж үздэг байна.

Үүнээс үзэхэд “Оюутолгой” ХХК-ний ажилчдад тулгамдаад буй асуудал нь ажил амралтын хуваарь юм.

   “Оюутолгой” ХХК ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос уул уурхай, олборлох салбарын ажил амралтын хуваарийг 14/14 буюу ажиллах хоног 14, амралтын хоног 14 байхаар хөдөлмөрийн тухай хуульд тусгах шаардлагыг Улсын Их хурлын гишүүдэд хүргүүлээд байгаа билээ.

OTTU.mn

   Улсын их хуралд өргөн бариад байгаа Уул уурхайн салбарын үндсэн тулгуур хууль болох Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад уул уурхай олборлох салбарт уртын ээлжээр ажиллуулахдаа ажлын хоногийг 20-оос ихгүй, амралтын өдрийг 10-аас багагүй байхаар тусгасан байна.

   Хэрэв ажил, амралтын хуваарь 20/10-аар хууль батлагдсан тохиолдолд монгол ажилчид амьдралынхаа 2/3 -ыг ажилдаа зарцуулна гэсэн тооцоолол гарсан ба хүний бие физилоги хангалттай амралт авч чадаагүйгээс үүдэлтэй ядаргааны систем буюу дархлаа унах, мэргэжлээс шалтгаалах суурь өвчлөл (ходоодны үрэлсэл, уушгины хатуурал, элэгний церриоз, силикоз, хорт хавдар) үүсэх бөгөөд  гэр бүлийн харилцааны асуудлууд нэмэгдсээр байх болно.